Хүүхдийн шударга байдал “өсчээ”

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 09 сар 22

 

 

Авлигатай тэмцэх газраас “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г тав дахь удаагаа зохион байгуулжээ.

Энэ удаагийн судалгаанд Хэнтий, Өмнөговь, Завхан, Дорнод, Дорноговь, Ховд, Орхон аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 7-11 дүгээр ангид сурч буй хүүхдүүдээс санамсаргүй байдлаар 802 хүүхдийг сонгож хамруулсан аж.

Хүүхдийн шударга байдал ямар түвшинд байгааг тодорхойлох, цаашид хүүхдүүдийг шударга иргэн болгон төлөвшүүлэхийн тулд авч хэрэгжүүлбэл зохих, шударга бус хандлагаас нь урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын чиглэлийг тогтоох зорилготой уг судалгаагаар хүүхдийн шударга байдал 4.03 гэсэн дүнтэй гарсан нь өмнөх онуудынхаас өссөн эерэг үзүүлэлт болж байна гэв.

/Зургаар үзүүлэв/. 

Эх сурвалж: www.Dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх