Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 10 сар 19

Гадил жимсэнд амт болон ашигтай чанар нэг дор агуулагдаж байдгаараа онцлогтой. Тус жимсэнд агуулагдах амин дэм нь хүний бие организмд маш их тустай.
Тропикийн жимсний 10 ашигтай ач тусыг хүргэхээр дараах мэдээллийг бэлтгэлээ. Гадил жимсний боловсорсон байдлаас шалтгаалж, хэрэглээ нь өөр өөр байна. Мэдээж гүйцэд боловсорсон жимс ашигтай чанар ихээр агуулдаг. Гэхдээ ногоон гадиланд ч ашиг тустай цардуул бий.
Хорт хавдраас урьдчилан сэргийлэх

© depositphotos
Гадил жимсэнд аливаа хорт хавдрын өвчлөлөөс сэргийлэх ач тустай уураг агуулагдаж байдаг. Мэдээж боловсорч гүйцсэн гадил жимсэнд агуулагдах тус уургийн хэмжээ харьцангуй өндөр. Тиймээс хорт хавдраас сэргийлэхийн тулд гаднах хальсан дээр нь хар толбо үүссэн, эсвэл хальс нь борлосон гадил идэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: jstage
Шөрмөс татахаас сэргийлнэ

© depositphotos
Бие организмд эрдэс бодис дутагдсанаар шөрмөс татдаг. Тиймээс калий, магнийгаар баялаг жимс, ногоо, жишээлэхэд: гадил - хэрэглэснээр шөрмөс татахаас сэргийлнэ. Тиймээс дийлэнх тамирчид хоол хүнсэндээ гадил жимсийг түлхүү хэрэглэдэг байна.
Эх сурвалж: dailymail
Бөөрний аливаа өвчлөлөөс сэргийлнэ

© depositphotos
Калийгаар баялаг хүнс хэрэглэснээр бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлдэг. Хоол хүнсэндээ гадил жимс тогтмол хэрэглэснээр бөөрний чулуу үүсэх эрсдлийг 40% бууруулдаг болохыг Америкийн эрдэмтэд тогтоожээ.
Эх сурвалж: foodandlife, NCBI
Эрүүл зүрх

© eastnews
Цусны даралт өндөртэй, зүрх судасны өвчлөлд өртөмхий хүмүүст калийн өндөр агууламжтай хоол хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Хоногтоо 1.3 грамм калий хэрэглэснээр зүрх судасны эмгэг тусах эрсдлийг 26% бууруулдаг. Хоногийн калийн хэрэгцээгээ хангахын тулд 2-3 гадил идэх хэрэгтэй /гадилны хэмжээ, жингээс хамаарна/.
Эх сурвалж: NCBI
"Цэвэрхэн" судас

Цусанд агуулагдах холестерины хэмжээ ихэдсэнээр цусны эргэлт удааширдаг. Харин гадил жимсэнд цусанд агуулагдах холестерины хэмжээг бууруулах фитостерол гэх бодис агуулагддаг юм. Гадил идсэнээр та цусны судсаа "цэвэрхэн" байлгах боломжтой.
Эх сурвалж: NCBI, NCBI
Эрүүл ходоод

© depositphotos
Ходоодны шархлаатай хүмүүст эмч нар гадил жимс идэхийг зөвлөдөг. Мөн ходоодонд нь улайлт үүссэн, шархлаа болох магадлалтай хүмүүст ч ийм зөвлөгөө өгдөг. Учир нь ходоодны ханыг хамгаалах салстын ялгарлыг дэмжих бодис гадил жимсэнд агуулагддаг байна.
Эх сурвалж: NCBI
Эрч хүчний эх ундарга

© eastnews
Аминдэм, эрдэс бодис ихээр агуулдаг учир гадил жимс нь мөн эрч хүчний эх ундарга юм.
Өөдрөг бодол

© eastnews
Гадил жимс нь аз жаргалын даавар "дофамин" агуулдаг. Мөн В-гийн төрлийн хэд хэдэн аминдэм ч агуулдаг. Ингэснээр мэдрэлийн тогтолцоонд "эерэг" нөлөө үзүүлж, таны сэтгэл санааг өргөх болно. Хэрэв та сэтгэлээр унасан, уурлаж бухимдсан бол гадил жимс идэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: NCBI
Чихрийн шижинтэй тэмцэнэ

© depositphotos
Тропикийн энэхүү жимсэнд резистент цардуул агуулагддаг. Ингэснээр 2-р төрлийн чихрийн шижинтэй хүмүүст "эерэг" нөлөө үзүүлнэ. Гэхдээ "ногоон" гадиланд тус цардуул ихээр агуулагддаг. Ногоон гадиланд 12.5 грамм цардуул агуулагддаг бол боловорсон гадиланд - 5 граммаас ч бага хэмжээгээр агуулагддаг байна.
Эх сурвалж: NCBI
Гоолиг бие

© depositphotos
Резистент цардуул нь түүнчлэн бие организмд өөхөн давхарга үүсэхээс сэргийлэх ач тустай. Тиймээс илүүдэл жинтэйгээ тэмцэж байгаа хүмүүст гадил жимс идэхийг зөвлөж байна. Хоногт 10 грамм резистент цардуул шаардлагатай. Тиймээс боловсроогүй ногоон гадил хоногт нэгийг идэхэд хангалттай. Мөн давхар дасгал хөдөлгөөн хийвэл илүү үр дүнтэй.
Эх сурвалж: NCBI
Нүүрний зураг: depositphotos
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.