Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 10 сар 20
・ 9
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр цагдаад машинаа журамлуулах гэж байгааг цахим хуудсанд ийн мэдээлжээ.
"Цаст уулын цагаан арслан цагаа болохоор шоргоолжинд бариулна" гэдэг үнэн юм даа. Маяктай машинаар цагдаа нараар ёслуулан өнгөрдөг эрхэм өдгөө унаагаа журамлуулах гээд зогсч байна. Цагдаагийн дарга нар Энхбаярыг хаан байхад гутлыг нь долоох дөхдөг байв. Энэ цагдаа асуудалгүй ачина л гэнэ шүү...Энэ зураг Ж.Батмөнх гуай сүүнд очерлодог, Ю.Цэдэнбалыг "Түүхийн өмнө хүлээх хариуцлага" нэвтрүүлэгт оруулдаг үеийг санагдуулна."гэсэн байна.
Н.Энхбаярыг 2012 оны дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх газар холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа саад учруулсан гэх үндэслэлээр цагдан хорьсон байдаг.
Харин 2013 оны 8 сарын 1-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, хорих 401-р ангид ял эдэлж байсан түүнд уучлал үзүүлэн ялаас чөлөөлсөн билээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.