Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 10 сар 23
・ 2
Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 17 уулчин сураггүй болсон билээ.

Эргэн сануулахад 30 хүний бүрэлдэхүүнтэй уулчдын баг энэ сарын 20-ны 10 цагийн орчимд Отгонтэнгэр хайрханд иржээ. Уулчид тэр өдрөө хоноод маргааш нь авиралт хийжээ. Улмаар 16 цагийн үед оргилд нь гарсан ч бууж явахдаа цасан нурангид даруулсан байна.
Эсэн байгаа хүмүүсийн гурав нь эмэгтэй, долоо нь эрэгтэй байгаа бол сураггүй болсон иргэдийн дөрөв нь эмэгтэй, 13 нь эрэгтэй хүмүүс байгаа аж. Одоогийн байдлаар осолдсон цогцсыг таних боломжгүй, ослын голомтод цагдаа, шүүх эмнэлгийн баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм байна. Онцгой байдлын газраас аврах ажиллагаа явуулахаар зорьсон исдэг тэрэг хараахан очиж амжаагүй яваа ажээ.
Г.Нар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.