Нийслэл хот шөнийн гэрэлтүүлгээр өнгө нэмлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 26 ・ 1

Нийслэл хотын 378 жилийн ойг угтан Нийслэлийн захирагчийн ажлын албанаас хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг болох нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид 4-6 метрийн өндөртэй шилмүүст модыг гэрэлтүүлэх ажлыг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Шөнийн Улаанбаатар хотод шинэ дүр төрх нэмсэн энэхүү гэрэлтүүлгүүд нь нийслэлчүүдийн эрүүл аюулгүй, таатай орчинг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

Нийслэл хот шөнийн гэрэлтүүлгээр өнгө нэмлээ

Шилмүүст модны гэрэлтүүлгийн ажил Энхтайваны өргөн чөлөө Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордноос Сонгинохайрхан дүүрэг Сүлжмэлийн үйлдвэр хүртэл гэрэлтүүлж байгаагаас гадна иргэдийн хамгийн ихээр цуглардаг хөл хөдөлгөөн ихтэй Сүхбаатарын талбайн урд талын Хонхтой цэцэрлэгт таригдсан шилмүүст моднуудын гэрэлтүүлгийн үйл ажиллагаатай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр бусад албаны хүмүүс оролцлоо.

Нийслэл хот шөнийн гэрэлтүүлгээр өнгө нэмлээ

Нийтдээ 1506 модыг шөнийн гэрэлтүүлгийн угсралт суурилуулалтыг хийсэн бөгөөд Монголын гэрэлтүүлгийн холбооны дэргэдэх хотын гэрэлтүүлэг ашиглалт засвар, үйлчилгээ хариуцсан 5 аж ахуйн нэгж богино хугацаанд гүйцэтгэсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 10 сар 27/

    баяр хүргье гоё харагдаж байна лээ, бас Хан-Уул дүүргийн ЗДТГ-т баярлалаа 15-р хорооны Модерн таун, БНСУ-ын элчингийн хажуу талын олон жил асаагүй гудамжийг гэрэлтэй болгож өгсөнд

    Хариулах