Х.Баттулга аврах ажиллагаанд оролцсон уулчидтай уулзана

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 30

Отгонтэнгэрт хайрханд 17 хүн осолдсон харамсалтай явдал өнгөрсөн долоо хоногт болсон билээ. Талийгаачдыг ОБЕГ-ын авргачид болон аймаг сумын онцгойгийнхон, мэргэжлийн уулчид нарын бүрэлдэхүүнтэй 200 гаруй хүнтэй баг гурав өдөр дараалан эрж байсны эцэст  олсон юм.  Эрлийн багт хэд хэдэн аймгийн уулчид оролцсон.  Тэгвэл Отгонтэнгэр хайрханд амиа алдсан уулчдыг эрэн хайх ажиллагаанд оролцсон уулчдыг өнөөдөр 15.00 цагт Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзахаар болсон байна.  Уулзалтад Шадар сайд Ө.Энхтүвшин, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нар болон албаны хүмүүс оролцох юм байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх