Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2017 11 сар 28
・ 5

Өчигдөр C1 телевизээр “Оффшорын нууц” нэвтрүүлэг цацагдсан. Үүндээ оффшорт данстай хэмээн Сү.Батболд болон түүний хувь эзэмшиж байсан компаниуд, хамтарч ажилладаг хүмүүсийн тухай дурдсан билээ. Петровисийн хэмээгддэг Ж.Оюунгэрэл тэдний нэг байлаа. Өнөөдөр Ж.Оюунгэрэл өөрийн фэйсбүүк хуудастаа үүнд хариу өгчээ.
Тэрбээр уг хариундаа “Оффшорын асуудлыг зохицуулсан хууль энэ жил л гарсан .
Миний хувьд айж ичээд нуугаад байх юмгүй . Арваад жилийн өмнө “Бату майнинг” гэдэг олон лиценц эзэмшдэг уул уурхайн компаний хувьцааг аваад удалгүй буцааж зарсан, шилжүүлээгүй.
“Петроматад”-ын хувьд Монголд газрын тос хайх мөнгө босгох зорилгоор Лондонгийн хөрөнгийн бирж дээр гарсан компани. Энэ компаний хувьцааг эзэмшдэг олон монгол болон гадаад хувьцаа эзэмшигчид байгаа. Энэ бол хууль бус ажиллагаа биш!!
Ихэнх хувьцаа эзэмшигчид компаний нэрээр хувьцаа эзэмшдэг .
Би өөрийнхөө нэрээр хувьцаа эзэмшдэг .
Хувьцаа худалдаж авахдаа өөрийн хувийн орлогоос эрсдэлээ өөрсдөө хүлээж авдаг.
Хэдхэн жилийн өмнө бараг 2 фаунд хүрч байсан Петроматадын хувьцаа одоо 6 пенс болсон . Олон хувьцаа эзэмшигчид мөнгөө алдсан.
Гэвч “Петровис” компани Монголд газрын тос олно гэдэг зорилгоосоо ухрахгүй одоо болтол нэмж хөрөнгө оруулаад явж байна.
Намайг бизнес эрхлэгчдээс сугалж, оффшорчин болгох гээд байгаа нь манай компаний өрсөлдөгч болох нь тодорхой байна. Одоо Петровисоос битгий бензин ав гэдэг сурталчилгаа маш хүчтэй явж эхэлнэ. Ингэж бизнест хандахаар юун гадаадын хөрөнгө оруулагч татах вэ.Дотоодын хэдийгээ айлгаж хөөж гаргах бололтой.
Улс орны эдийн засгийг хямруулж төсвөөс олон сая төгрөг идэж уусан хүмүүсийн хэргийг эрэн сурвалжилж чадахгүй мөртлөө татвар төлөгчдөө дарамталахаа боливол яасан юм” гэжээ.
dnn.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.