Зургаан настай охиноо хүчирхийлсэн хойд эцэгт 18 жилийн ял оноожээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 14 ・ 4

Өнгөрсөн аравдугаар сард 5 настай охиноо хойд эцэг нь хүчирхийлсэн хэрэг гарсан. Тус хэргийг үйлдсэн Э.Ванданваанчигт холбогдох эрүүгийн хэргийг шүүн хэлэлцэн, гэм буруутайд тооцож, түүнд 18 жилийн  хорих ял оноосон байна.

Тус шүүх хуралдаанд шүүгч С.Пүрэвсүрэн, Т.Шинэбаяр, Э.Чингис нар, улсын яллагч Н.Гэрэлмаа, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, хохирогчийн талынхан өмгөөлөгчийн хамт оролцжээ.Шүүгдэгч Э.Ванданваанчигт Эрүүгийн хуулийн 12.1-ийн 4-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. (Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйл. Хүчиндэх, 12.1.4-д “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг).  Энэ дагуу Э.Ванданваанчигт 18 жилийн хорих ял оноосон байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • "Улсын баатар" / 2017 12 сар 15/

    Элбэгдорж, Бат-Үүл нарын хүсэл мөрөөдөл дөө, Монголыг хауст орхуулсан шинэ үеийн колончлогчид! Цаазын ялыг Монголд эргүүлэн бий болгож байж бид ийм бузраас сална. Эсвэл цагдаад бүүдах эрх олгох хэрэгтэй. Тэгэхгүй бол нийгэм улам бузаршина.

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 15/

    Shyyd tsaazal

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 14/

    Өөрийгөө хамгаалах чадваргүй бага насны охидоор зугаагаа гаргадаг юмнуудыг цааш нь харуулж байяааа

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 14/

    Ийм шүүхтэй,ийм шүүгчтэй байхад бидний,иргэдийн эрх ашиг яаж хамгаалагдах билээ,хохирогч нас бараагүй нь буруутай хэрэг үү?

    Хариулах