Монголд болж буй явдалд БНСУ дипломат эсэргүүцэл үзүүлэв үү?

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 15 ・ 9
БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа манай иргэдийг албадан гаргах болсон талаар тус улсын Гадаадын харъяатын асуудал эрхэлсэн газраас мэдэгдсэн байна.
Энэ тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдлаа. Уламжлал ёсоор БНСУ-д хараар ажиллаж, амьдарч буй манайхныг сайн дураараа нутаг буц гэж ятгаж буй юм. Харин баривчилгааны үеэр монгол иргэдийг хууль бусаар ажиллуулж байсан нь илэрвэл компанийг 20 сая воноор торгож, дахин гадаадын иргэн ажиллуулах эрхийг нь хасна гэжээ.
 
Ийм явдал байсхий­гээд болдог. Гэ­хдээ сүүлийн 3-4 жилд монгол­чууд эдийн засгийн хям­ралаас шалтгаалан олноороо БНСУ-ыг зорьж байхад тус улс харин ч ийм баривчилгааг бараг хийхээ болиод байсан юм. Үүнээс гадна БНСУ-д суугаа манай Элчин сайд Б.Ганболд ЭСЯ-ныхаа цахим хуудаст саяхан ярилцлагаа тавьж, мэдээ­лэл өгсөн байна. Тэрээр “…Монголоос БНСУ-ыг зорих иргэдийн тоо өдрөөс өдөрт өсч байна. Жил бүр 10 мянгаар нэмэгдэж байгаа гэсэн статистик тоон мэдээлэл байна. Хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн тоо ч сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Сүүлийн 3-4 жилийн байдлаар жилд 2000 иргэн харлаж байна. Энэ нь БНСУ-ыг зорих дараагийн иргэдэд ихээхэн саад болох хандлагатай байна. Сүүлийн үед БНСУ-ын виз мэдүүлэхэд их чанга, хүндрэлтэй болсон гэдэг асуудал яригдаж байгаа. Энэ нь хууль бусаар оршин сууж байгаа иргэдтэй шууд хамааралтай” гэж ярьжээ.
 
Гэхдээ үүнийг ажиг­лаг­чид, улс төр судлаачид арай өөрөөр харж бай­на. БНСУ-д хууль бусаар ажиллаж буй монгол­чуу­дыг баривчилж эхэлсэн нь Монгол Улсад өгч буй мессэж байж магад гэж байна. Сүүлийн хэдэн жилд онгоц онгоцоороо очиц­гоож элдэв ажил хийж хэдэн вон олж байгаа монголчуудыг БНСУ харж хянаж л байгаа. Бариад, ачаад нааш нь илгээе гэвэл тэндэхийн хэдэн хотын том, жижиг үйлдвэрүүдээр “талын нэг” тарсан монголчуудыг “цуглуулж” ядаад байх юу байхав. Хүсвэл хялбархан хийх ажил. Тиймээс хууль бусаар ажиллаж буй монголчуудыг “…Сайн дураараа нутаг буц. Эсвэл барьж аваад явуулчихна шүү” гэсэн нь БНСУ-аас Монгол Улсад өгч байгаа сануулга гэж ойлгож болох ажээ.
 
Учир юу гэвэл сүүлийн сар гаруйн хугацаанд Монгол Улсад Б.Хурц гэдэг “хаданд хальтардаггүй баатар” гарч ирсэн. ТЕГ-ын даргаар ажиллаж байсан энэ эрхэм БНСУ-д Элчин сайдаар явна гэж зүтгээд эхэлсэн юм. Түүнийг УИХ-аар хэлэлцэж эхлэхэд олон асуудал босч ирсэн. Харин өөрөө зарим гишүүний хууль бус үйлдэл, ингэхдээ Монгол Улсаас БНАСАУ-д зэвсэг нийлүүлсэн гэдэг асуудлыг ярьсан юм.
 
Үнэн хэрэгтээ улсад нь Элчин сайдаар очих хэлэлцүүлэгт орж байгаа хүн БНАСАУ-д зэвсэг нийлүүлсэн асуудлын талаар яриад сууж байгаа нь БНСУ-д таалагдахгүй. Хүнээр бол хамгийн эмзэг сэдвийг нь хөндөж байгаа юм. Тиймээс БНСУ Б.Хурцыг хүлээж авах уу. Түүгээр ч барахгүй Б.Хурцын асуудлыг УИХ-аар хэлэлцэж буй энэ үед дээрх маягаар хууль бусаар ажиллаж байгаа иргэдийг маань баривчилна гэж мэдэгдсэн нь “дипломат эсэргүүцэл” байж болохыг ажиглагчид хэлж байна.
 
Ийм маягаар эсэргүүцлээ илэрхийлэх явдал дэлхий нийтэд байдаг. Тухайлбал Дональд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгч болсны дараахан Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь утсаар залгаж ярилцсан байдаг. БНХАУ Тайванийг өөрийн муж хэмээн үздэгээс Цай Инвэньтэй утсаар ярилцсан нь тун эмзэг асуудал болж хувирсан юм. Энэ явдалд БНХАУ-ын Гадаад хэргийн яам эсэргүүцэл илэрхийлсэн байдаг. Дэлхийн томоохон хэвлэлүүд, экспертүүд энэ талаар өөрсдийн өнцгөөр тайлбарлаж, тэр үедээ дэлхийн шуугиан болж байсан юм. Гэхдээ Дональд Трамп энэ талаар ам ангайсангүй. Харин Дональд Трамп Тайванийг чухалчлаагүй байлаа ч сонгуулийн кампанийнхаа үеэр Хятадад худалдааны хатуу арга хэмжээ авна гэж амласнаа хэрэгжүүлэх вий гэж Бээжин болгоомжилж байна. Гэхдээ Бээжингийн эсэргүүцэл харьцангуй тэвчсэн шинжтэй байна гэж тэр үед шинжээчид дүгнэсэн байдаг юм.
 
АНУ, Хятадын энэ явдал хэлбэрийн хувьд манайд болж буй үйл явд­лаас шал өөр, хэтэрхий том юм. Гэвч гадаад бод­лого, олон улсын харил­цаа гэдэг улсын хүч­тэй хүч­гүйгээс буй нэ­гэнт л тусгаар улс бол “тоглоомын дүрэм” нэгтэй гэсэн үг. Товчхондоо, улсын дотоод явдал хэт задарвал гадаад бодлогоо хөндөх аюултай байдаг гэх энгийн ойлголт бий ажээ. Тиймээс Монголдоо “занхайсан” Б.Хурцыг БНСУ-ын тал хүлээн авахгүй байх магадлал өндөр байгаа юм.
 
 
Б.ОЧИР
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 12 сар 19/

    manai ulsturchid iim l uchuujen baasnuud daa. gants hunees aidag hugiin hulgaichuud. Uls ornihoo ner hundees iluu nuurnii arisaa bizbesee bodson muu luivarchid

    Хариулах
  • Монгол / 2017 12 сар 18/

    Өаривчилгаа байнга л явагддаг шдээ.худлаулстөржүүлж хүмүүсийн зовлонгоор хармн 3сарын визиыхэг ирж харладд асуудал бнашүү

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 18/

    Магадгүй биш авахгүй шүү гэсэн дохио л байна ш дээ ойлгож ядаад байх юу байнаа

    Хариулах
  • АБТ боловсруулах гарын авлага ном / 2017 12 сар 16/

    Хууль зүйн үндэсний хүрээлэнийн номын худалдаанд АБТ боловсруулах гарын авлага ном байна лээ. Үнэ 8000 гэнэ.

    Хариулах
  • Төрийн албаны цалин хөлсний гарын авлага / 2017 12 сар 16/

    Хууль зүйн үндэсний хүрээлэнийн номын худалдаанд Төрийн албаны цалин хөлсний гарын авлага ном байна лээ. Үнэ 8000 гэнэ.

    Хариулах
  • Зөвлөгөө ном / 2017 12 сар 16/

    ЗГ-ын XI байрны номын худалдаанд ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ өгөх иргэдэд зориулсан зөвлөгөө ном байна лээ. Үнэ нь 5000 гэнэ. Бас сорилын ном байна лээ.

    ЗГ-ын XI байрны номын худалдаанд ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ өгөх иргэдэд зориулсан зөвлөгөө ном байна лээ. Үнэ нь 5000 гэнэ. Ба

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 15/

    Уг нь арга нь олддог бол очоод багтаж шингэхгүй буцаж ирж шившигээ дэлгэсэнээс очихгүй эндээ аль нэг албанд шингэж болдгүй юм байхдаа,улсын нэр л гарана шүүдээ.

    1
    Хариулах
  • Hurts ochivol mngolchuudiig bugdiig ni gargana / 2017 12 сар 15/

    Mongolchuud ochood bosood eserguutseed baih erhtei shuu dee. Mongolchuudiig barimchilj ehelsen ni ene Hurtstai holbootoi shuu dee. Korea Hurtsiig Europe bolol olon ulsiin huniii erhiin huuli zorchson gemt heregten gej medej baigaa shuu dee.

    1
    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 15/

    Эх захаа алдан байж очсон хүнийг нь хүлээж авахгүй гэвэл юугаа хэлэж хуйхаа маажих болдоо.

    2
    Хариулах