Л.Мөнхбаясгалан: Тэмүүжинтэй хамт байсан нэгэн улстөрч өөрийгөө илрээгүйд өнөөдрийг хүртэл залбирч явааг би мэднэ!

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 18 ・ 13

Номундарь охин мөдхөн " Намайг дарамталж энэ бүхнийг яриулсан. Би цагдаад хандана" гэж мэдэгдэл хийвэл бүү гайхаарай. Хажууд нь нөгөө " солиот" Батбаяр өмгөөлөгч сууж байж мэднэ. Яагаад гэвэл түүнийг, эцэг эхийг нь аймаар дарамталж байгаа.

Хэдэн жилийн өмнө би Тэмүүжин сайдад уруу татагдсан Сарангэрэл охинтой ярилцлага хийсэн. 3 хоногийн дараа нөгөөх маань Батбаяр өмгөөлөгчтэй зэрэгцэж суугаад Мөнхбаясгалан намайг хүчээр яриулсан гэж мэдэгдэл хийсэн. Бүх хэвлэл, фб хаяг, твитерчид намайг үзэн ядуулж , гэнэ цайлган охиноор улс төр хийлээ хэмээн Монголоос хөөх юм болсон. Жил гарны дараа Сарангэрэл шоронгоос гарч ирээд Тэмүүжин, Батбаяртангууд хэрхэн худал зүйл зохион байгуулсаныг, хэвтэрт байсан ээжийг нь эмчилж өгнө гэхээр нь тэдний ярь гэсэн болгоныг ярьсан тухайгаа хажууд гэрч суулгаж байгаад уйлан хайлан ярьж өгөөд надаас уучлалт гуйж билээ. Яагаад үүнийг бичих болов гэвэл хүчтэний өмнө хүчгүй нь буруутай болдог.

Хэвлэл мэдээлэл, мөн өнөөдөр Номундарь охиныг өмөөрч байгаа та бүхэн маргааш гэхэд тархиа угаалгачихаад үзэн ядах болно. Эрх мэдэлтэн албан тушаалтны өмнө над мэтийн сэтгүүлчид, хохирогч охид буруутай болдог. Утасны цаанаас цээжээ дэлдэж хэл амаа билүүддэг та бид хүртэх ёстойгоо хүртэж байгаа юм. Сарангэрэл охиныг би дарамталж ярилцлага авсан болж үзэн ядагдаад, Тэмүүжин өндөр нэр хүндтэй учраас гутаагдсан шударга улстөрч болж үлгэр төгсөхөд хэн ч 18 хан настай охиныг яагаад 40 хүрч яваа улстөрч саунд урьж хамтдаа төрсөн өдөр тэмдэглэсэнийг , хөөрхий түүн шиг өчнөөн охиноор наадсан тухай хэн ч эргэцүүлээгүй юм даа...

Бас Тэмүүжинтэй хамт байсан нэгэн улстөрч өөрийгөө илэрээгүйд өнөөдрийг хүртэл залбирч явааг би мэднэ!!!! Эрх мэдэл албан тушаал мөнгө нийлээд ийм л байдаг....өнөөдөр намайг Номундариас ярилцлага аваач гэж байна. Авсаны марнаашнаас хэрхэн гутаан доромжилж галзуурцгаахыг чинь би мэдэхийн дээдээр мэднэ. Гэхдээ хэн нэгэн шатаж энэ бүхний төлөө үрэгдэж дуусах ёстой тийм үү

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

13 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 12 сар 19/

    сэтгүүлчийн мэргэшсэн байдал, ур чадвар бол муугүй.

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 19/

    Сайд Нямдорж гуайтай хийсэн 3 дахь ярилцлага хамгийн бүдүүлэг ёс суртахуунгүй, сэтгүүлч эмэгтэйн өөрийнх нь ой гутмаар шулмын дүрийг нь их тодруулсан. Ерөнхийлөгчөөс уучлалт гуйлгах гэж улайрах нь ичгүүр сонжуураа нэгэнт алдсаныг чинь илтгэсэн. цаашид анхаарах л хэрэгтэй. сэтгүүлчийн мэргэшсэн байда

  • naruto / 2017 12 сар 19/

    шатах хэрэгтэй бол шатах л хэрэгтэй. улам улам дүрэлзэн ас.

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 19/

    Мөнхбаясгалан бүлгийн хүн болсон ард нь бүлэглэл байгаа нь тодорхой харагдсан. Цензургүй яриа гэдэг нь тв- р бүлэглэлийн дургүй хүнийг шантаажлах гүтгэх олон нийтэд энэ бол но- той хүн гэсэн ойлголт өгөх , өөрийгөө шудрага хүн гэж бодогдуулах зорилготой. Цензургүй яриа гэсэн нэрийн дор улс оронд нүү

  • Halgai zaasaa?... / 2017 12 сар 18/

    Temyyjin emyyjin ch gene yy?tenegyydeer yasan ikhe dyyrsen yum be?Mongold maani maanagyyd oodorch bna uu?...halgai halgai halgai!!!

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 18/

    Баттулга ерөнхиййлөгчийн хүү холбогдох тул ярилцлага хийхгүй бхаа

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 18/

    Мөнх баясгалан гуай таны хийж байгаа Цензургүй ярилцлага нэвтрүүлэгт сэтгэл дундуур болоод байна.Нилээд үзүүштэй нэтрүүлэг байсан. Одоо энэ нэвтрүүллэг шал худлаа үр нөлөөгүй худлаа үрдүнгүй сенсац үүсгээд болоо.Ийм нэвтрүүлэг байгаад хэрэггүй.

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 18/

    Мөнх баясгалан гуай таны хийж байгаа Цензургүй ярилцлага нэвтрүүлэгт сэтгэл дундуур болоод байна.Нилээд үзүүштэй нэтрүүлэг байсан. Одоо энэ нэвтрүүллэг шал худлаа үр нөлөөгүй худлаа сенсац үүсгээд болоо.Ийм нэвтрүүлэг байгаад хэрэггүй.

    Хариулах