Б.Саруул: Сэжигтний ар гэрийнхэн бидэнтэй уулзаагүй - See more at: http://www.unen.mn/content/42729.shtml?alias=unen#sthash.NBHYhpW1.dpuf

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 21

Хувиараа бөөний төв ажиллуулдаг залуу бусдын гарт амь насаа алдсан хэрэг өнгөрөгч есдүгээр сарын 15-нд гарсан. Хэргийг Баянзүрх дүүргийн ХI дүгээр хороо буюу Хонхорт үйл ажиллагаа явуулдаг “Хадат мянган” дэлгүүрийн эзэн Г.Пүрэвсүрэн үйлдсэнээ мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрч, өдгөө урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байгаа билээ. Уг хэргийн мөрдөн байцаалт болон шүүх хурал хэзээ болох талаар талийгаачийн эхнэр Б.Саруултай ярилцлаа.

 

-Төв аймагт айлын хашаанд нуусан автомашины суудлын бүрээснээс олдсон үсний сэв Г.Пүрэвсүрэнгийн эхнэрийн үс байсан талаар мэдээлж байсан. Энэ хэр бодитой мэдээлэл юм бол. Эхнэрийг нь сэжигтнээр татан шалгаж байгаа юу?

 

-Хэргийг хариуцаж байгаа мөрдөн байцаагч Н.Алтан-Очир хэлэхдээ “Тухайн машины суудлын бүрээснээс гурван ширхэг үс олсон. Гэхдээ эхнэрийнх нь үстэй таараагүй” гэж хэлсэн. Миний хувьд, энэ хэрэгт хамсаатан байгаа гэж бодож байна. Тийм ч учраас “Хамсаатныг илрүүлэх тал дээр ажиллуулмаар байна” гэдгээ мөрдөн байцаагчдаа хэлсэн. Ямар нэгэн байдлаар тэр их барааг ганцаараа зөөнө гэж байхгүй. Өмнө нь Г.Пүрэвсүрэн “Номин” ХХК-ийн агуулахыг ухаж байсан талаар мэдээлэл ирсэн. Тэгээд энэ хэргээ хүлээхгүй байсаар тэнсэн харгалзах ял аваад гарсан юм билээ. Өмнө нь ийм хэрэг хийгээд ял зэмгүй мултарч байсан учраас “Болдог юм байна” гээд саяын хэргийг үйлдсэн байх. Одоо ямар ч байсан 2-3 өмгөөлөгч авчихсан байгаа гэх сурагтай байна. Манай талаас нэг өмгөөлөгч авсан. Хэрэг нь тодорхой юм болохоор мөрдөн байцаагчдаа бүх зүйлээ даатгачихаад байж байна. Мөрдөн байцаагчийн хэлснээр ирэх арванхоёрдугаар сард хэрэг прокурорт шилжинэ гэсэн. Мөрдөн байцаах ажиллагаа хоёр сар үргэлжилдэг юм байна. Тэгээд прокурорт шилжээд тэндээс яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжинэ гэж хэлсэн.

 

-”Г.Пүрэвсүрэнгийн эхнэрийг сэжигнээр татаж цагдан хорьсон ч жирэмсэн учраас гадуур байцааж байгаа” гэсэн мэдээлэл байсан. Энэ мэдээлэл ташаа болж таарч байна уу?

 

-Бидний мэдэж байгаагаар нөхөр нь хэргээ хүлээгээд, эхнэр нь оролцоогүй гэдгээр мэдүүлгээ өгч хэргийг өөрөө хийснээр явж байгаа гэж сонссон. Эхнэр нь жирэмсэн гэдэг нь үнэн юм билээ. Бид байцаагчтайгаа очиж уулзаж байна. Манай талаас нэг л удаа мэдүүлэг өгсөн. Хэргийг оноос өмнө шийдэх байх гэж бодож байна. Бид үнэхээр гомдолтой байна.

 

-Өнгөрсөн сарын дундуур Хонхорт очиход дээрх дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн байсан. Эд хөрөнгийг нь битүүмжилдэггүй юм болов уу?

 

-Уг нь үйл ажиллагаа явуулах ёсгүй байх. “Дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож битүүмжилнэ” гэж байсан. Одоо ажиллахгүй байгаа байх аа.

 

-Сэжигтний ар гэрийнхэн танайхантай уулзсан уу. Ямар нэгэн байдлаар байр сууриа илэрхийлж байна уу?

 

-Уулзаагүй. Манайх бөөний дэлгүүр ажиллуулаад бараагаа зөвхөн дэлгүүрээрээ борлуулж болох байсан. Үйлчлүүлж байгаа хүмүүстээ ойртох үүднээс машин худалдаж аваад нөхөр маань борлуулалтад явдаг болсон. “Хадат мянган” дэлгүүр манайхаас архи, пиво зээлээр авдаг байсан. Яах вэ, “Тухайн сардаа багтаагаад өгчихнө биз” гэж тохироод бараа өгдөг байсан. Гэтэл сүүлийн үед сардаа багтааж мөнгөө өгөхгүй байсан болохоор манайх зээл өгөхөө больчихсон. Бид хоёр ч “Эднийд зээлээр өгөх дэмий юм байна” гэж ярилцаж байсан. Тэгээд л “Зээл өгөхгүй байна” гэдэг үүднээс өс хонзон санаж байсан юм шиг байгаа юм. Эхнэр нь Хонхорын Засаг даргаар ажиллаж байсан эмэгтэй юм билээ. Таньдаг мэддэг хүмүүс нь маш шуналтай, хэл амтай хүн гэж хэлсэн.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх