Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 11 сар 23
・ 1
Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд тодроод гурав хонож байна. АН наана, цаана бүх тохироог хийж байж Ч.Сайханбилэгийг гаргасан хэмээн шуугих улс төрчид цөөнгүй.
Ямартайч эдийн засгийн хямралтай энэ цаг үед одоо байгуулагдах Засгийн газар “Золиосны засгийн газар” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сануулаад амжсан. Тэгвэл үүрэгт ажлаа авсан даруйдаа Ч.Сайханбилэг Засгийн газрыг хуралдуулж, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаа томилоод байгаа. Мөн тэрбээр өчигдөр их эзэн Чингис хааныхаа төрсөн өдрөөр 16 настнуудтай уулзаж тэдний санал сэтгэгдлийг сонссон гэх.
Яг энэ үер Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг осолд орсон байна. Тодруулбал, Н.Алтанхуяг өчигдөр өглөө мотоцикл унаж яваад осолд оржээ. Тэрбээр Төв аймгийн нутаг Цонжинболдог орчимд АТV маркийн дөрвөн дугуйтай мотоциклтой ганцаар явж байгаад осолдсон гэх мэдээлэл түгээд байна. Экс Ерөнхий сайдын биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд яаралтай эмчилгээнд орсон байна. Энэ харамсалтай явдал Монгол бахархлын өдөр тохиосон баартай явдлын нэг болов. Ослын улмаас түүний эгэм нь хугарч, тархи, нуруу нугасандаа гэмтэл авсан гэнэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.