Монгол улс ам.долларын хоёр тэрбумтантай болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 24 ・ 2

Сингапурт төвтэй WealthX компани, Швейцарийн UBS корпораци хамтран 2014 оны Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг гаргажээ.

2014 онд 2,325 тэрбумтан тоологдсон нь түүхэн дээд амжилт боллоо. 2013 оноос 7 хувь нэмэгдсэн үзүүлэлт юм.

Дэлхийн тэрбумтнуудын нийт хөрөнгийн хэмжээ 7.3 их наяд ам.доллар буюу өнгөрсөн жилээс 12 хувь өсчээ.

Тэрбумтнуудын 63 хувь нь хувийн (private) компаниас хөрөнгөжсөн ба 81 хувь нь өөрөө баялгаа бий болгосон байна.

WealthX-ын таамаглаж байгаагаар 2020 онд дэлхийн тэрбумтнуудын тоо 3,800 хүрэх ажээ.

Харин энэ жил анх удаа Монголоос хоёр хүн дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад орсон байна.

Тэдний нийт хөрөнгийн хэмжээ 4 тэрбум доллар.

Дараах графикт Азийн бүсийн тэрбумтнуудыг улс тус бүрээр эрэмбэлж харууллаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: