
МАН-ын Удирдах зөвлөл ирэх долоо хоногт Зам , тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигчийг тодруулна. Тэгвэл нам дотроо сайдад нэр дэвшигчийг яриад эхэлсэн байна.
Тэд энэ удаа Зам тээврийн салбар руу УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг явуулж магадгүй нөхцөл байдал үүсчээ. Түүнийг МАН-ын генсек Д.Амарбаясгалан зүтгүүлж байгаа гэх мэдээлэл ч байна. Б.Энх-Амгалан нь Хан-Уул дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи, 1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан мэргэжлээр тус тус төгссөн байна.
Эх сурвалж:www.polit.mn