Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 11 сар 24
Айсуй Засагт багтах хүсэлтнүүдийн зүрх энэ өдрүүдэд хуйлран шуугих их ус шиг оволзож байна. Өнгөрсөн хугацаанд Ч.Сайханбилэгийн зүрх бас л тэднийх шиг оволзсоор сая нэг хэмнэлдээ орсон. Харин үүнтэй зэрэгцэн оволзсон зүрхтэй хүн олон гарч ирээд байгаа нь шинэ Ерөнхий сайдын хэлсэн “Давхар дээл”-ийг эсэргүүцнэ” гэсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засаглалын тэргүүн давхар ямбатнуудыг сайшаахгүй гэдгээ илэрхийлсэн учраас саарал ордны гаднах хүмүүс сайдаар томилогдох магадлал өндөр болоод байна. Ч.Сайханбилэг сайд хэдийгээр намуудад засагт хамтрах урилгаа өчигдөр хүргүүлсэн ч өмнө нь энэ талаарх шийдвэр нэгэнт гарчихсан байсан гэж ойлгож болно. Гэхдээ МАН- аас бусдынх нь шийдвэр. Учир нь АН-ын бүлгээс Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох эсэх талаар зөвшилцөх саналаа хамгийн түрүүнд өмнө нь хамтарч байсан намууд болох ИЗНН, “Шударга ёс” эвсэлд илгээсний дагуу тэд тэр дор нь “Өмнөх бодлогоо үргэлжлүүлье” хэмээн гар өргөсөн удаатай.
Гэхдээ тэд шууд ногоон гэрлээр гар өргөчихөөгүй нь лав. Тухайлбал, кнопоо худалдаж сурсан МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн гэрээгээр шантаажилж байгаа. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг намын дарга болон Ерөнхий сайдын эрх мэдэлтэй байхдаа Н.Энхбаяртай 2020 он хүртэл хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан нь улс төрд нэг хэсэг гал авалцуулсан хэрэг болсон. Энэ галыг намдаах Н.Алтанхуягийн ганц хийх ажил нь гэрээг хүчингүйд тооцох хувилбар байсан учраас үзэглэсэн гэрээгээ “Хүчингүй” хэмээн зарласнаар АН-ын ҮЗХ энэ шийдвэрийг баталгаажуулж, хоёр намын гэрээг хүчингүй болгосон. Гэвч эвслийнхэн одоо хэр нь “Хоёр намын гэрээ хүчинтэй” хэмээн ярьсаар, бодсоор суугаа. Бүр зарим нь “Гэрээг хүчингүйд тооцвол АН арав гаруй кнопоо алдаж, хүчгүйднэ” гэдгийг ч хэлээд амжсан. Н.Алтанхуягийн алдааг засах даалгавартай гарч ирсэн шинэ Ерөнхий сайд хоёр намын гэрээний асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь сонин байна. Өнгөрсөн долоо хоногт болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд эвслийнхнийг ирүүлэхийн тулд “Гэрээ хүчинтэй” гэж аргалсан сураг дуулдсан. Гэхдээ энэ бол хүүхдүүдийн дундах тоглоом биш учраас Ч.Сайханбилэг эвслийнхэнтэй хамтрахын тулд элдэв шантаажийг нь хүлээж авч байгаа ч байж болох. Ч.Сайханбилэгийг дэмжиж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ирснээс харвал эвслийнхэн засагт хамтрах нь тодорхой болсон. Гэхдээ мэдээж ганцаараа эсрэг дарсан Г.Уянга гишүүнээс бусад нь. Эвслийнхний шантаажийн эхний хувилбар нь “МАН Ч.Сайханбилэгийн урилгыг хүлээн авч засагт орвол хамтран ажиллах гэрээ дуусгавар болно” гэх үг. Өөрөөр хэлбэл, МАН засагт хамтарсан тохиолдолд эвслийнхний кноп үнэгүйдэх учраас АН-ынханд үерхэлдээ үнэнч байхыг сануулж, МАН-тай хамтрахгүй байх нь зүйтэй гэх сануулгыг тэд өгч байгаа хэрэг.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.