Ч.Сайханбилэгийн урилгыг намууд улс орны эрх ашиг гэж хараасай

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 24

Сарын хугацаанд эзэн­гүй байсан засаг өн­гөр­сөн баасан гара­гаас эхлэн эмхэндээ орж бай­на. МАН-ын тавьсан саналд үн­дэслэн Засгийн газраа уна­гасан АН-ынхан энэ удаа улс орны эрх ашгийн төлөө ойл­голцож ажиллахыг илүүд үзэж Мон­гол Улсын 28 дахь Ерөнхий сай­дын томилгоог улстөржилт багатайгаар хийлээ. Ингэснээр эдийн засаг бас дахин эдийн за­сагт анхаарлаа хандуулах шинэ Засгийн газрын зу­раг­лал гарч эхэлсэн юм.

Ерөн­хий­­лөгчөөс тамгаа хүлээн ав­сан Ч.Сайханбилэг сайд өн­гө­рөгч бямба гарагт анхны ху­ралдаанаа хийж, өчигдөр тан­химаа бүрдүүлэх талаар пар­ламентад суудалтай бүх нам, эвслүүдэд санал урил­гаа хүргүүлэв. Ингэснээр Зас­гийн газрын танхимыг ямар байдлаар бүрдүүлэх вэ, Үн­дэс­ний эв нэгдлийн байх уу гэ­сэн зөвшилцөл бүх шатанд эхэл­лээ. Энэ долоо хоногийн сүүлээр гэ­хэд Засгийн газрын тан­химын ерөнхий дүр зураг то­дорч, ши­нээр бүрдэх Засгийн газар мэргэжлийн, авралын бас үйл ажиллагаа нь тодорхой үйлд­лийн, хяналтын байх эсэх нь ший­дэгдэх юм.

Ч.Сайханбилэг сайдын хувьд өмнөх Засгийн газрын гал тогоог сахиж, сайн муу, саар бүхнийг үүрч ирсэн туршлагатай. Тиймдээ ч алдааг нь нарийн олж харан, амжилтаа улам дөвийлгөж ажиллах болов уу гэсэн хүлээлт нийгэмд бий болоод байгааг анхаараасай. Тэр­бээр, Ерөнхий сайдын ал­бан тушаалаа хүлээж авахдаа хэл­сэн үгэндээ алдаа, амжилтаа онц­лон дурьдсан бөгөөд тэр дундаа үйлдвэржилтийг дэмж­сэн Засгийн газар байх бол­но хэмээсэн нь улс төрийн хү­­рээ­нийхэн цаашлаад ард түм­­ний талархалд нийцэж бай­на.

Гүйцэтгэх засаглалын тэр­гүүний хувьд тэрбээр чамгүй уран илтгэгч гэдгээ ч харууллаа. Түү­ний хэлсэн үгэнд өмнөх Засгийн газрын тэргүүний ярьж байсан олон зүйл байгаа нь үнэн. Гэвч энэ бүхэн яах ар­гагүй Монгол Улсын толгойн өв­чин болчихсон гэдгийг хаа хаанаа ойлгож байгаа. Оюу­тол­гой, Тавантолгой өнөө мар­гаашгүй өндийх юм шиг, уул уур­хайгаас мөнхийн угжуулж байх юм шиг гэгээн мөрөөдлөөр жи­гүүрлэж амьдарч байснаа хү­лээн зөвшөөрөх цаг нь бол­сон.

Гуравхан жилийн хуга­цаа­тай зээлсэн мөнгөөрөө зам барьж, эргээд эх үүсвэрээ олох­гүй, хаанаас мөнгө зээлэх вэ гэд­гээ мэдэхгүй байгаа алдаа­гаа бид хүлээн зөвшөөрөх цаг нь бол­чихсон байна. Үйлд­вэржил­тийг дэмждэггүй, хямраад ирэ­­хээрээ дотоодын хэдэн аж ахуйн нэгжүүдээ татвараар да­рамталж тэднээс мөнгө саа­даг алдаа биднийх л байсан. Ч.Сай­хан­­билэг сайд энэ бүхнийг олж харж, засацгаая хэмээн уриалж байгааг бид бүгд дэмжих хэрэгтэй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх