Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2018 11 сар 07
・ 20

УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас парламентад өгсөн албан бичгийн хүрээнд өнөөдрийн чуулганаар хэлэлцэж байна.
Энэ үеэр Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа, “Хөгжлийн банк болон Чингис бондын зарцуулалттай холбоотой хэргийг шалгаж дуусаад прокурорын байгууллага шүүхэд шилжүүлэн өгсөн. Шүүхийн шатнаас дээрх хэргүүдийг буцаасан. Иймээс дахин шалгаж, нягтлаад шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна. Үндэс суурийг нь өөрчлөх миний асуудал биш. Та нарын асуудал. Яагаад шалгадаггүй юм, дуугүй өнгөрдөг юм гэж байна. Бүгдэд нь, бүх хэрэгт хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа. Та нарын хуулиас үүдэж барьж, шалгаж болохгүй байна. Та нарын баталсан хуулиас үүдэж ийм асуудал байхад биднийг буруутгаж болохгүй. Та нар дандаа ингэх юм, Хууль зүйн сайд ажлаа хийхгүй байна гэж. Хууль зүйн сайд мэддэггүй юм. Хууль зүйн сайд хэрэг бүртгэх мөрдөн байцаалтад ямар ч хамаагүй. Оролцох эрхгүй. Оролцвол энэ хүн чинь өөрөө хуулийн хүрээнд асуудалд ордог юм. Прокурорт эрх нь байдаг юм. Ерөнхийлөгч УИХ-ыг тараана гэж яриад байна. Тэр дагуу явж байгаа хүн нь би биш. Тэгдэг ч хүн биш” гэсэн юм.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: М.Энх-Амгалан прокурор их том байнаа. Чуулганд орж ихээд том дуугарч, загнаад байх юм. Арай ингэж болохгүй байх. Бид нар таны эрхийг хэтрүүлээд өгчихсөн юм бол одоо энд хязгаарлаад, яаж хамтарч асуудлыг шийддэг болох тал дээр анхаарах хэрэгтэй юм байна.
Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан: Гишүүн буруугаар ойлгосон юм шиг байна. Би угасаа чанга дуутай хүн болохоор буруу ойлгосон байх. Уучлаарай.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.