
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн нэр бүхий хамааралтай компаниудаар зээл авсан гэх улс төрийн дөрвөн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас зээл авсан:
- БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн,
- УБЦТС ТӨХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан,
- Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор,
- "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа нарыг албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шаардлага тавьжээ.
Харин ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд холбогдсон УИХ, Засгийн газрын гишүүнийг эгүүлэн татах зэрэг нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарч байна.