Ерөнхий Сайдын "Их цэвэрлэгээ"-нд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өртөх үү?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 12 сар 05 ・ 12

Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга, хурандаа У.Хүрэлсүх Монголын улс төрд болон намдаа "их цэвэрлэгээ" эхлүүлж буйгаа зарласан билээ.

Одоогийн байдлаар  ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан, олгосонтой холбоотой асуудлаар ХХААХҮ-ийн сайдыг огцруулах санал гарган, УИХ-аар шийдүүлж, Зам Тээврийн Хөгжлийн Сайдыг чөлөөлөх асуудлыг УИХ-аар шийдүүлэх гэж байна.

Мөн уг зээлтэй холбогдсон Барилга Хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, ЗГХЭГ-ийн дэд дарга Б.Бат-Эрдэнэ, мөн ХХААХҮЯ, түүний дэргэдэх Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих сангийн удирдлагуудад бүхэлд нь хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Уг сангийн удирдлагууд,ажилчдыг нь АТГ шалгаж буй юм.

Түүнчлэн Ерөнхий Сайд У.Хүрэлсүх  "60 тэрбум"-ын хэргийг хамгаалсан, намынхаа бүлгийг зангидаж чадаагүй гэсэн үндэслэлээр Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгээс огцруулах саналыг гаргаж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дэмжсэнээр бүлгийн даргаа өөрчилсөн билээ.

Өнөөдөр НИТХ хуралдаж, Монгол Улсын Ерөнхий Сайдын албан ёсоор хүргүүлсэн саналын дагуу Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхлээд байна.

Мөн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах үндэслэл бий эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт хүргүүлээд буй.

Тэгвэл энэ бүхэнтэй зэрэгцэн, мөнгөний ханш унаж, эдийн засгийн байдал муудаж эхэлсэнтэй холбоотой шүүмжлэл их байгаа нь нууц биш.

Иймээс ч өчигдөр Засгийн Газрын ХЭГ-ийн дарга, Монгол Улсын сайд Г.Занданшатар, Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд Д.Сумъяабазар нар өчигдөр нефть импортлогчид болон Монгол банкны удирдлагуудтай уулзалт хийж, зарим шаардлагуудыг хүргүүлсэн аж. 

Энэ үеэр  Г.Занданшатар: "Улс төрийн зорилгоор үнээ бууруулахгүй үгсэн хуйвалдсан асуудал гарвал шууд тусгай зөвшөөрлийг чинь ЦУЦЛАНА... Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөж байхад Монгол дахь үнэ тасралтгүй өссөн, одоо буурч байх үед зах зээлийнхээ зарчмыг баримтлах ёстой..." гэсэн бол Д.Сумъяабазар: "Нэмэх үед чинь дуугүй нэмүүлээд л байдаг, асуудлыг чинь ойлгож дэмждэг. Харин үнэ буулгах гэхээр та нар янз бүрийн тайлбар тавиад ХУДЛАА ЯРЬЖ БАЙНА ШҮҮ... Шууд цуцлана шүү." гэжээ.

Өнөөдрийн байдлаар Монголын зах зээлд ам.долларын төгрөгтэй харьцах ханш  2632 болоод байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын "их цэвэрлэгээ"-ний дараагийн "сэлэм" үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилготой Монголбанк дээр буух бололтой.

Тодруулбал Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаа хангалттай хийж чадаагүй гэсэн үндэслэлээр огцруулах нь зөв гэсэн саналыг УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдад тавьж буй юм байна.

Н.Баяртсайханы үед Монгол төгрөгийн ханш түүхэн дэхь хамгийн доод түвшиндээ хүрээд буй билээ.

П.Мандах

SONIN.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

12 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 12 сар 06/

    хий гэсэнээ л зоригтой хий эс чадваас чи дараа нь хэн ч биш болно дайсантай болохоос бүү ай амьдрал үргэлж тулаан дунд байдаг хэзээ нэгэн цагт чиний зоригтой хийсэн ажил үр дүн түүхэн боломж болох магадлалтай дэмжиж байна.

    Хариулах
  • Зочин / 2018 12 сар 06/

    Mash zuv erunhii saidiig demjij bn nam hargalzahgui demjih bolno mongold shudarga es deg juram sahilga hariutslaga mash ih heregtei

    Хариулах
  • Зочин / 2018 12 сар 05/

    ХҮРЭЛСҮХ САЙДЫГ ДЭМЖИЖ БАЙНА

    Хариулах
  • ud / 2018 12 сар 05/

    Zuv.demjij bna.Hureldukh saidiig deljij bna.Ih tseverlegeeg etsest ni hurtel uuriin shudarga bagiinhantaigaa hiij uguurei.Ta buhend Anjilt husienShudarga unen togtoh boltugai.

    Хариулах
  • ud / 2018 12 сар 05/

    Zuv.demjij bna.Hureldukh saidiig deljij bna.Ih tseverlegeeg etsest ni hurtel uuriin shudarga bagiinhantaigaa hiij uguurei.Ta buhend Anjilt husienShudarga unen togtoh boltugai.

    Хариулах
  • Од / 2018 12 сар 05/

    мундаг

    Хариулах
  • Сэлэм / 2018 12 сар 05/

    Наад Баяртсайхан чинь Нямдорж, Хүрэлбаатар нарын карманы хүн шүүдээ . Коммунист Хүрэлсүх Баяртсайхныг өөрчилж чадахгүй л боловуудаа зайлуул.

    Хариулах
  • Зочин / 2018 12 сар 05/

    Баяртсайхан МОНГОЛ БАНКыг самарч, өөрийн ах дүүс амраг садандаа албан тушаалыг хайр найргүй өгч байна. Мэргэжлийн удирдлагын олон хүн халагдаж, мэргэжлийн бус олон хүнд удирдлагын албан тушаалуудыг өгсөн. Энэ нөхөр хэдийгээр эдийн засагч гэдэг ч орчин үеийн эдийн засаг, санхүүгийн талаархи ямар ч мэ

    Хариулах
  • Зочин / 2018 12 сар 05/

    Баяртсайхан МОНГОЛ БАНКыг самарч, өөрийн ах дүүс амраг садандаа албан тушаалыг хайр найргүй өгч байна. Мэргэжлийн удирдлагын олон хүн халагдаж, мэргэжлийн бус олон хүнд удирдлагын албан тушаалуудыг өгсөн. Энэ нөхөр хэдийгээр эдийн засагч гэдэг ч орчин үеийн эдийн засаг, санхүүгийн талаархи ямар ч мэ

    Хариулах
  • Зочин / 2018 12 сар 05/

    Баяртсайхан МОНГОЛ БАНКыг самарч, өөрийн ах дүүс амраг садандаа албан тушаалыг хайр найргүй өгч байна. Мэргэжлийн удирдлагын олон хүн халагдаж, мэргэжлийн бус олон хүнд удирдлагын албан тушаалуудыг өгсөн. Энэ нөхөр хэдийгээр эдийн засагч гэдэг ч орчин үеийн эдийн засаг, санхүүгийн талаархи ямар ч мэ

    Хариулах
  • Зочин / 2018 12 сар 05/

    Маш зөв,энэ их урхагшсан бугшсан идээ бээрийг Хүрэлсүх л шахаж гаргаж чадна,гэмт хэрэгтнүүдийг төрөөс зайлуулахад гар бүү татаарай

    Хариулах
  • Зочин / 2018 12 сар 05/

    дэмжиж бна

    Хариулах