Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 11 сар 26
・ 1
Ч.Сайханбилэг анхны томилгоонуудаараа засагт хамтрахаар урьсан МАН, МАХН, МҮАН, ИЗНН-ыг хулхидсаар байх болно гэдгээ харуулав. Учир нь намуудыг зөвшилцөлд урьчихсан хойгуураа дөрвөн агентлагын даргыг өчигдөр шөнө дөлөөр томилж орхилоо.
ТЕГ-ын даргаар Б.Хурцыг томилов. ТЕГ-ын дарга бол Ерөнхий сайдын шууд мэдэлд байдаг учраас хэнийгээ томилох нь Ч.Сайханбилэгийн бүрэн эрх. Үүнтэй хэн ч маргахгүй. Өмнө ийм л байж ирсэн. Харин засгийн газартаа урьсан МАН, МАХН, МҮАН, ИЗНН-тай зөвшилцөхгүйгээр ЦЕГ-ын даргаар Р.Чингисийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар Б.Билэгтийг, Татварын Ерөнхий газрын даргаар Б.Ариунсанг томилов.
Эдгээрээс ЦЕГ, ШШГЕГ-ын даргыг шууд томилж болно. Харин Татварын Ерөнхий газрын даргыг сонгон шалгаруулалтаар томилдог. Тэгэхээр Б.Ариунсанг хууль бусаар томилж байна гэсэн үг л дээ. Цаашдаа ч гэсэн агентлагуудын дарга нарыг хууль бусаар л томилохын илрэл.
Уг нь томилгоог улс төрийн соёлын хувьд зөвшилцлийн хүрээнд томилох ёстой л доо. Даанч шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тийм улс төрийн соёл алга. Н.Алтанхуягаас өөр байна гэсэн олон түмний хүлээлт худлаа болж таарлаа. Н.Алтанхуягаас ялгарах юм алга. Яг Н.Алтанхуяг шиг зүтгэж байна. Тэгэхээр Ц.Нямдоржийн томъёолсон "Өндөр Алтанхуяг" гэсэн тодорхойлолтод дүйж эхэллээ.
Үнэхээр Ч.Сайханбилэг зөвшилцөж байх үед ар хударгаар хулгайгаар ийм томилгоо хийх өөрийнх нь Засгийн газрын хувь заяанд л цөвтэй. Бусад намуудтайгаа ярилцаад зөвшилцөөд ойлголцож болно л доо. Даан ч тийм зүйлийг Ч.Сайханбилэг анхнаасаа хүссэнгүй. Тэгэхээр дараагийн томилгоонуудад ч Ч.Сайханбилэг хамтарсан намуудаа хулхидсаар байх болно гэсэн үг л дээ.
Хэрэв ийм байдлыг анхнаасаа үзүүлж эхэлвэл МАН, МАХН, МҮАН, ИЗНН Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ороод ч хэрэггүй. Тэд томилгоогоо ар хударгаар хийгээд л явна биз. Түүнийг цагаан сарын өмнөхөн огцоруулж л орхино.
Дээрх томилгоонуудаас харвал АН хууль шүүхийн байгууллагуудад онцгой анхаарч байна. Хууль шүүхийн байгууллага сонгуулийн үеэр их улс төрждөг болсон. Үүний сонгодог жишээ бол Ё.Отгонбаяр. Түүнийг сонгуулийн үеэр улсын бүх мөнгийг хоосолчихсон. Монголын хамгийн том хадгаламжтай иргэн. Эхнэрийнхээ нэр дээр 300 сая долларын хадгаламжтай гэж нийгмийг шуугиулаа биз дээ. 300 сая доллар гэдэг бол Монголын ард түмний нэрээр Япончуудаас зээлсэн "Самурай" бондын мөнгөнөөс ч их гэсэн үг шүү дээ. "Чингис" бондын тавны нэг гэсэн үг. Базарваань! Ийм их мөнгөтэй гэж ард түмэнд харуулсан. Харамсалтай нь сонгуулийн дараа төгрөгийн хадгаламжийг ам.доллар гэж андуурсан болоод сураг алдарсан. Нөгөө луйварчин гэж харуулсан Ё.Отгонбаярынхаа нэр төрд халдсан болоод чимээгүй болсон. Тэгэхээр 2016 оны сонгуулиар ийм зүйл л битгий болоосой гэж олон хүн хүсч байгаа.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.