Хэдхэн хоногийн өмнө төрийн нууц задруупсан хэргээр шүүхээс таван жилийн ял сонссон Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарын эхнэр Ч.Мандахтай ярилцлаа.
-Д.Цогтбаатар хурандаагийн хэрэг юу болж байна. Анхан шатны шүүхээс таван жилийн ял авсан?
-Зөвхөн дээгүүр өндөр албан тушаалтнуудтай холбогдсон. Солонгос хүний өргөдлийг өгснийхөө төлөө энэ хүн төрийн нууц задруулсан ял авчихаад сууж байна. Холбогдсон төрийн өндөр албан тушаалтнууд, бүх өргөдөл гомдлыг би давж заалдах шүүх хурлын дараа ил гаргая гэж бодож байгаа.
Төрийн өндөр албан тушаалтны нэр орсон хувь хүний өргөдлийг Б.Хурцад өгснийхөө төлөө ингэж ял авдаг юм байна. Б.Хурц хувийн өс хонзонгоо аваад, хэлмэгдүүлж байна шүү дээ. АТГ-ынхан манай нөхрийг шалгах ёсгүй хэргээр шалгасан.
Тухайн үед Б.Хурцын үүрэг даалгаврыг биелүүлээгүйгээс л хувийн өс хонзонгоо авч байгаа юм. Анхан шатны шүүхээс төрийн нууц задруулсан гэж таван жилийн ял оноосон. Төрийн нууц гээд байгаа зүйл нь төрийн нууц биш гэсэн шинжээчийн дүгнэлт хүртэл гарчихсан байгаа.
Гэтэл зөвхөн дээгүүр байгаа хэдэн хүмүүсийн нэр орсон болохоор л төрийн нууц болгочихсон. Надад яваагүй газар ч гэж байхгүй боллоо. Аргаа бараад төрийн дээд албан тушаалтнуудын нэрийг хэлж, энэ хүмүүс рүү нь хандаад өгөөч, манай нөхөр хэрэг хийгээгүй гэж зарим улс төрчдөөс гуйж сууна.
-Германы иргэний хэрэгт бас холбогдсон. Тэр нь юу болсон бэ?
-Энэ хэргийг мөн зохиосон. Бид тухайн үед Москвад байсан. Шүүх хурал хаалттай болсон хэрнээ АТГ-аас хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эхнэр нь хэвлэлийн бага хурал хийж хүмүүсийн санаа сэтгэлийг өөр тийшээ эргүүлсэн” гэсэн утгатай мэдээллийг өгсөн эайсан.
Угтаа бол бид Москвад байсан гэдгээ т тухайн үед хэвлэлийн хурлаар хэлсэн. Өнөөдрийг хүртэл би нөхрийгөө улс төрийн хоригдол болоод байгааг нь ойлгоогүй л явсан юм байна лээ. Германы иргэнтэй л холбогдуулаад байгаа юм байна гэж бодоод байсан чинь үгүй байсан юм билээ. Германы иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон.
-Та яагаад АТГ-ын дэд дарга Б.Хурцыг хувийн өс хонзонгоор түүнийг ялласан гэж үзээд байгаа юм бэ?
-Арванзургаан жил тагнуулын газар ажиллахдаа хоёр удаа Сөрөх тагнуулын газрын дарга болж байсан. Улайм цайм улс төрийн хоригдол болж, 1937 он шиг хэлмэгдүүлэлт явагдаж байна.
Яг үнэндээ энэ хүн чинь авлига, хээл хахуулийн хэргээр огт шалгагдаж байгаагүй, зөвхөн л Б.Хурцад 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд Солонгос хүний өргөдлийг өгсний төлөө ийм байдалд орчихоод байна.
2013 оны хоёрдугаар сарын 21 -нд вэб сайтад “АТГ-ын гүйцэтгэх зардлаар” гэдэг материал тавигдсан. Түүн дээр төрийн нууцыг удаа дараа задруулж байсан, ядуу гуйлгачин, хөлсний байрнаас гэнэт баяжсан гэх мэтээр бичсэн байсан. Хамгийн аймшигтай нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр дотны хүн гэж бичиж эхэлсэн.
-Герман иргэний хэргээр хоригдож байгаад нэг суллагдсан байх аа?
-Долдугаар сарын 30-нд Германы иргэний хэргээр хоригдож байгаад суллагдахад Р.Бадамрагчаа нар АТГ-т гомдол гаргасан байдаг. Улмаар “Сөрөх тагнуулын Д.Цогтбаатар болон Н.Энхбаяр нар холбоотой юу” гэсэн материал гарч эхэлсэн.
Улмаар 2013 оны арванхоёрдугаар сарын 21-нд н.Батболд, Р.Бадамрагчаа нартай цуг шалгагдаж байсан нөхөр нь “Цогтбаатар авлига, хээл хахуулийн хэргээр шалгагдаж байсан” гэсэн мэдээллийг хийсэн. Ингээд дөрөвдүгээр сарын 4-нд яг тэр ярилцлага өгөөд байсан хүмүүсийн гомдлоор АТГ-аас Эрүүгийн хуулийн 264 зүйл ангиар буюу албан тушаалаа урвуулан ашиглах гэдгээр хэрэг үүсгэсэн.
Өөрөөр хэлбэл, манай нөхөр авлига, апбан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй байхад тэдгээр хүмүүс худал мэдээлэл цацаж, удаа ч үгүй АТГ-аас энэ зүйл ангиар шалгаж эхэлсэн гэсэн үг. Ингэж явсаар энэ хүн дээр 7, 8-зүйл ангиар эрүүгийн хэрэг үүссэн. Гэвч шүүх дээр Б.Хурцын өөрийнх нь үүсгүүлсэн хоёр зүйл анги л үлдсэн юм.
-МАХН-ын дарга Н.Энхбаяртай Д.Цогтбаатарыг холбосон гэж байсан. Ямар асуудлаар холбогдсон бэ?
-Эцсийн эцэст аль ч нам, улс төрчидтэй холбоогүй, танихгүйдээ л энэ хүн ингэж хохироод байна. Жишээ нь би Н.Энхбаяр гэдэг хүнийг таньдаг бол очиж уулзмаар л байна.
Таниас болж манай нөхөр минь хохирчихлоо гээд. Гэтэл танихгүй хүнтэй очиж уулзаад яах билээ. Яг үнэндээ хэнийг ч танихгүй дээ улс төрийн хоригдол болчихоод байна.
-Таны нөхөр өөрөө юу гэж байна?
-Төрд л гомдож байна. Манай хүн “Чи бид хоёр хэтэрхий ёс суртахуунтай амьдарсныхаа горыг амсч байна даа” гэдэг юм.
-Хорихын нөхцөл байдал нь хэр байна?
-Төв аймагт дандаа хулгайч зэрэгхүмүүстэй хоригдож байсан. Харин одоо төрийн албан тушаалтан байсан хүмүүстэй хоригдож байгаа болохоор сонсч байгаа зүйл нь хүртэл арай өөр байна гэж байна лээ.
Төв аймагт нүцгэлж тоо авдаг гээд маш хэцүү байсан юм шиг байна лээ. Гэхдээ өөрөө хатуужилтай хүн болохоор надад төвөг болохгүй гэсэндээ зүгээр л гээд байгаа.
Н.Алтанцэцэг
Эх сурвалж:
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.