Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 03 сар 20
・ 9
С.БАЯРЦОГТ: Т.АЮУРСАЙХАН ГИШҮҮНИЙ НЭР ХҮНД, УИХ-ЫН ДАРГЫГАА ХҮРТЭЛ ОРОЛЦУУЛАН БАЙЖ
БУРУУ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭЖ БАЙГАА НЬ ТУЙЛЫН ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛДЭЛ
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ-ын даргын хийсэн айлчлалын бүрэлдэхүүн Монгол Улсад гуравдугаар сарын 15-ны өдөр ирсэн. Швейцарийн холбооны Улсын талаас Монголын талд иргэн С.Баярцогтын оффшор хөрөнгө нийт таван дансаар орж, гарсан гүйлгээний баримтыг хүлээлгэж өгсөн. Энэ мэдээллийг айлчлалын бүрэлдэхүүн авч ирсэн. Энэхүү мэдээлэл нь журмынхаа дагуу Гадаад харилцааны яамаар дамжиж, АТГ-т хүргэгдэж байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар бол мэдээлэл АТГ-ын гарт очоогүй байна. Тиймээс энэ ажлыг түргэтгэх тал дээр ажиллаж байна" хэмээн ярьсан. Тэгвэл өнөөдөр Сангийн сайд асан С.Баярцогт тайлбар өсгөн юм.
Тэрбээр “УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Швейцарийн холбооны улсаас ирээд төрийн байгууллагуудын хийсэн ажлыг өөрөө хийсэн мэтээр ил худал тайлбарлаж байгаа. Тиймээс үүнийг баталгаан дээр тулгуурлан тайлбарлаж байна” гэдгийг ярианыхаа эхэнд онцоллоо. С.Баярцогт “УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын даргын айлчлалд багтан Швейцарийн холбооны улсад айлчлаад ирснийхээ дараа хэлсэн зүйлстэй холбоотойгоор зайлшгүй тайлбар хийх шаардлагатай байна. Энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа тул дэлгэрэнгүй тайлбар хийхгүй. Харин хоёр зүйл дээр тайлбар хийе гэсэн юм. Нэгдүгээрт, Монгол Улсын төрийн байгууллагууд, хууль хүчний байгууллагууд Швейцарийн холбооны улсын хуулийн байгууллагуудтай хамтран ажилласан ажиллагааг нэг хүний гавьяа мэтээр тайлбарлаж байгаа л даа. Нөгөө талдаа Швейцарийн холбооны улсын холбогдох байгууллагуудад буруу ойлголт төрүүлж, цаашид үйл ажиллагаа явуулахад нь хүндрэл учруулах нөхцөл байдал үүсч магадгүй гэдгийг төрд олон жил ажилласан хүний хувьд харж байгаа юм. Хоёрдугаарт, Т.Аюурсайхан мэдээлэл хийхдээ уг мэдээллийг ирүүлэх асуудал дээр зарим хүмүүс ирүүлэхгүй байхаар эсрэг ажиллаж байна гэдэг зүйлийг ярьж байсан. Тиймээс баримтаар няцаах юм.
2016 оны арванхоёрдугаар сард Байгаль орчныг хамгаалах хуульчдын дэд тэргүүн Туяацэцэг гэдэг хүний хүсэлтээр 2013 онд нээгдээд 2014 онд хаагдсан миний оффшор данстай холбоотой хэргийг АТГ нээсэн. Тухайн үед Туяацэцэг гэдэг хуульч 9.2 сая ам.долларыг И ЭМ ЗИ гэдэг банкнаас орсон байна. Үүнийг шалгах ёстой гэсэн юм билээ.
Үүнтэй холбоотойгоор зарим нэг улс төрчдийн болон Швейцарийн зарим хувь хүний оролцоотойгоор тухайн улсын хэвлэл мэдээлэл дээр гаргаад, Швейцарийн талд хандсан юм билээ. Энэ үйл явцтай холбогдуулан 2017 оны дөрөвдүгээр сард АТГ-аас прокурорын байгууллаар дамжуулан Швейцарийн талд уг данстай холбоотой мэдээлэл болон холбогдох баримтуудыг Монголын талд өгөөч гэсэн юм билээ. Швейцарийн холбооны улс хийгээд Монгол Улс хооронд харилцан туслалцах гэрээ байхгүй учраас өгөх үүрэггүй юм билээ. Энэ албан тушаалын хэрэг байна, авлигын болон мөнгө угаасан хэрэг байж магадгүй гэсэн үндэслэлийг тавьсан. Мөн хэвлэлээр нэлээд явсан учир зохих ёсны дагуу Швейцарийн холбооны улсын прокурорын байгууллага нь 2017 оны аравдугаар сард эрүүгийн хэрэг нээсэн юм билээ. Тэр нь Монгол Улсад эрх зүйн туслалцаа үзүүлэх үү, үгүй гэдэг хэрэг. Үүний дараа холбогдох банкуудаас материалуудыг нь аваад миний данс нээгдсэн байсан банкуудын хоёр менежерээс мэдүүлэг авсан. Тухайн үед би Швейцарьт өмгөөлөгч авсан юм. Хамгийн сүүлд материалуудыг нэгтгээд монгол руу явуулах гэж байгаа прокурорын санал байна гэсэн. Тэр нь 2018 оны арванхоёрдугаар сард юм билээ. Үүнийг та бүхэн эсэргүүцэж болно. Хэрэв тэгвэл Швейцарийн холбооны улсын эрүүгийн шүүх, дээд шүүх, давж заалдах шатны шүүхээр явах юм байна. Хэрэв тэгсэн тохиолдолд хоёр жил үргэлжилнэ гэсэн. Энэ хугацаанд монголд материал ирж ч болно, ирэхгүй ч байж болох ийм нөхцөл байдал үүссэн. Тухай бүрт нь би өмгөөлөгчтэйгээр зөвлөлдөж байсан.

2017 онд АТГ надаас гэрчийн мэдүүлэг авсан. Тэр үед би өөрт байсан бүх материалыг гаргаж өгсөн. Анх оффшор данс нээгдсэн, хаагдсан болон доторх дансны гүйлгээ гээд бүгдийг нь АТГ-т хүргэж өгсөн юм. Намайг АТГ-аас 2019 оны нэгдүгээр сард өөр асуудлаар гэрчийн мэдүүлэг авах үед нь би хэлсэн. Манай өмгөөлөгч “Швейцарийн тал монгол руу материал өгүүлэх гэж байгаа юм билээ. Үүний эсрэг эсэргүүцэл гаргах уу” гэхээр нь би “Эсэргүүцэл гаргах шаардлагагүй. Харин миний өгсөн материалыг тэр материалаар баталгаажуулаад харин ч энэ хэрэг хурдан хаагдана. Надад ашигтай” гэдгийг хэлсэн. Т.Аюурсайхан гишүүний баатарлаг үйлсийг товчхон тайлбарлахад миний ойлгосноор дипломат шууданг тухайн улсын Элчин сайдын консулын газар бүх дипломат шуудангаа боож лацдаад дипломат паспорттой хүнээр өгч явуулдаг. Швейцарийн холбооны улсын прокурорын байгууллагаас ирүүлсэн болохоос ямар нэгэн банк хэзээ ч материал өгөхгүй. Зөвхөн тухайн дансны эзэмшигчийн хүсэлтээр материал гаргаж өгнө. Нөгөө талдаа тухайн орны прокурорын байгууллагын хүсэлтээр материал гаргаж өгдөг. Т.Аюурсайхан гишүүн дипломат шуудан авч ирж байхдаа нэгдүгээрт, задалж уншсан. Хоёрдугаарт, дипломат шуудан өгсөн хүн нь энэ дотор С.Баярцогттой холбоотой дансны хуулга материалууд байгаа гэж тайлбарласан болов уу гэж бодож байгаа юм.
Би нэгдүгээр сарын 11-нд АТГ-т гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Швейцарийн холбооны улсаас ирүүлэх гэж байгаа материалыг надад манай өмгөөлөгчөөр дамжуулан ирүүлсэн. Та нарт байгаа юу” гэсэн чинь “Байхгүй” гэсэн. АТГ-ынхан “Та үүнийгээ өгч болох уу” гэхээр нь “Болно. Миний ярьсан зүйлийг баталгаажуулж байгаа учраас энэ бүгдийг өгье” гээд өөрт байсан 700 гаруй хуудас бүх материалаа өгсөн.
2018 оны арванхоёрдугаар сарын 17-нд Швейцарийн холбооны улсын прокурорын байгууллагаас дансны бүх хуулга болон, банкны хоёр менежерийн мэдүүлгийг Монгол Улс руу явуулахаар болсон. Нийт 700 гаруй хуудас материал гэсэн үг. Үүнийг би нэгдүгээр сард АТГ-т сайн дураараа гаргаж өгсөн юм. Албажаад УИХ-ын даргын айлчлалын үеэр ирсэн юм шиг байна лээ. Би 2018 оны долугаар сарын 11-нд өмгөөлөгч хөлсөлсөн. Энэ хэрэг дээр эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхийн тулд 2017 оны аравдугаар сарын 16-нд Швейцарийн холбооны улсын прокурор хэрэг нээсэн байгаа юм. Наашаа явуулсан материалуудаа “Ийм ийм материалууд явууллаа шүү” гээд үзүүлсэн байгаа юм. Швейцарийн тал ямар ч материалыг шууд хүсэлт тавьсан улс төрч, шударга тэмцэгч байсан өгөхгүй. Ямар хүмүүст өгөх вэ гэхээр тодорхой хууль хүчний байгууллагууд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад шүүхээр оруулж байгаад өгдөг. Энэ бүх процесс жил гаруй үргэлжилсэн. Энэ хугацаанд АТГ, прокурорын байгууллага Швейцарийн талтай хамтарч ажилласан байх гэж бодож байна. Би АТГ-т гар утсаа барьж ороод “Миний өмгөөлөгчөөс 49 мэйл ирсэн. Энэ хэрэгтэй холбоотой материалууд энэ байна” гээд үзүүлсэн. АТГ хоёр сар хагасын өмнө надаас энэ материалуудыг авсан гэсэн үг.
Би өөрт байгаа материалуудаа гаргаж өгсөн ч манайхан итгэхгүй байсан. Дээрээс нь Швейцарийн холбооны улсаас ирсэн материалыг гаргаж өгсөн. Албан ёсоор АТГ, прокурорт ирээгүй учраас мэдээллүүд нь гарахгүй байсан юм. Азаар Т.Аюурсайхан гишүүн авч ирсэн
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.