Ардын намын үг, үйлдэл зөрөх вий

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 27

Улс төрийн ууган хүчин болох МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдана. Энэ хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн мэдүүлсэн хамтран ажиллах саналыг хэлэлцэх юм. Тэдний шийдвэр яаж гарахаас ирэх онуудад Монгол Улс хөгжих үү, эс хөгжих үү гэдэг сонголт хийх нь гээд хэлчихэд буруудахгүй.

Одоогоос жил гаруйн өмнө МАН-ынхан 27 дугаар Их хурлаа хуралдуулан улс үндэстний язгуур эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэж, эх орноо хөгжүүлэхийн тулд улс төрийн бүх нам, иргэний нийгмийн байгууллагуудтай үндэсний зөвшилцөлд хүрч, хамтран ажиллах уриалга гаргасан байдаг юм. Тэрбээр, хамтарч ажиллаж байж л бид улсаа хөгжүүлнэ гэсэн уриалга гаргаж байлаа.

Эдүгээ хамтарч ажиллах нь зөв хэмээн уриалж байсан МАН-ынхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хамтран ажиллах саналд хариу өгөөгүй байгаа бөгөөд өнөөдөр хуралдах бага хурлаараа тодорхой шийдвэр гаргаж Засагт хамтрах эсэхээ шийднэ гэсэн байр суурьтай байгаа аж. Гэхдээ МАН Их хурлынхаа шийдвэрийг Бага хурлаараа үгүйсгэж, шийдвэр гаргахгүй нь тодорхой болов уу.

Тэгэхээр МАН Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтрах нь тодорхой болж байна. МАН жилийн өмнө ийм уриалга гаргаж байжээ. Тодруулбал, Монгол Ардын Намын ээлжит XXVII Их Хурал хуралдаж, Монгол Улсын нийслэл, дүүрэг, хороо, бүх аймаг сум, багийн төлөөлөл болсон намын гишүүн 1121 төлөөлөгч хуран чуулж, улс орныхоо нийгэм, улс төр эдийн засгийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид улс орныг эрчимтэй хөгжүүлэх дунд хугацааны зорилтуудыг дэвшүүлж хэлэлцэн дэмжлээ.

Манай нам улс орныхоо язгуур эрх ашиг, ард түмний сайн сайхан амьдрал, хөгжил дэвшлийн төлөө олонхи болсон үедээ цөөнхтэйгээ эрх мэдлээ хуваалцаж, үндэсний эв нэгдэл, улс төрийн соёл, тогтвортой байдлыг ямагт эрхэмлэн дээдэлж, намын эрх ашгаас төр түмнийхээ эрх ашгийг дээгүүрт авч үзэж ирсэн улс төрийн туршлагатай ууган хүчин билээ.

Улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд эрх баригч хүчний явуулж буй бодлого үйл ажиллагаа хэт улс төржиж, төрийн бодлогын залгамж чанар алдагдах өрөөсгөл хандлага газар авлаа. Энэ нь улс орны эдийн засаг, ард түмний амьдрал хүндрэхэд шууд нөлөөлж байгаа нь бодит үнэн. Тиймээс Монгол Ардын Намын 27 дугаар Их хурал улс орны өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж дараах Уриалгыг гаргаж байна.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх