"Монос" нярай хүүхдийг хордуулчихаад 1.5 сая төгрөг л төлдөг юм байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 27 ・ 2

“Фенобарбитал” буюу люминал эмийг тун хэтрүүлэн олгосноос 16 нярайг хордуулсан гэх “Монос” эмийн сангийн ажилтнуудын хэргийг өчигдөр  Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шүүж, ял оноолоо.

Тодруулбал, нярай хүүхдүүдэд тус эмийг олгохдоо том хүний тунгаар олгосон  “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэгт хоёр жилийн хорих ял оноосон байна. Гэвч тэрээр жирэмсэн байгаа тул хорих ялыг хоёр жилээр хойшлуулжээ. Мөн “Фенобарбитал” эмийг хэрэглэх зааврыг иргэдэд утсаар буруу өгснөөс болж хоёр нярайг хордуулсан гэх “Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгсд нэг жилийн хорих ял өгч, ялыг тэнссэн байна. Харин эм борлуулдаг Монос компанийнхан ямар ч хариуцлага үүрсэнгүй. Хоёр ажилтан нь л хариуцлага алдсан гээд  нуруун дээрээ ачааны хүндийг  үүрээд өнгөрөх нь.

Шүүх хуралд тус эмэнд хордсон 16 нярайн эцэг эх, ар гэрийнхэн оролцсон юм.  Эцэг, эхчүүд “Бидний хүүхдүүд эмэнд хордсоноос хойш байнга өвдөж, эмнэлэгт үзүүлж,  хэвтэн эмчлүүлж байгаа. Цаашид ямар ч хүндрэл үүсэхийг хэлж мэдэхгүй тул айдастай амьдарч байгаа.  "Монос" компани хордсон 16 нярайн ар гэрийнхэн тус бүрд нь 1.5 сая төгрөг л өгсөн. Энэ мөнгийг хүүхдээ эмнүүлэх, нааш цааш явах гээд хэрэглээд   дууссан. Үүнээс ч илүү зардал, чирэгдэл гарцгаасан. Монголд сэтгэл санааны хохирол, цаашид учрах эрсдэл гэдгийг тооцож үздэггүй юм байна даа. Тэр муу хоёр эм баригчийг шоронд явуулах сонирхол алгаа. Алдаа гаргасан нь үнэн ч бидний хүүхдүүд амьд сэрүүн байна" гэцгээж байна. Үнэхээр монгол хүний уужуу ухаан шүү.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Туул / 2014 11 сар 29/

    Эм зуйчид мэдлэггуй **************** авгай нар

    Хариулах
  • Цэцээ / 2014 11 сар 29/

    Эрдэнэчимэг гишуун гэж зальтай шар хуухэн бараг биеэ унэлэн байж л монос оо авч явж байна даа

    Хариулах