С.Зоригийн үйл хэргийг АН бус Л.Болд, Ж.Батзандан нарын нам үргэлжлүүлнэ гэв

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 20 ・ 4
Өнөөдөр Ардчилсан хувьсгалын удирдагч, МоАХ-ы анхны Ерөнхий зохицуулагч байсан Санжаасүрэнгийн Зоригийн мэндэлсэн өдөр.
Хэрвээ амьд сэрүүн байсан бол тэрээр 57 нас хүрэх байлаа.
Түүний төрсөн өдрийг тохиолдуулан найз нөхөд нь, гэр бүлийнхэн нь, улс төрийн үзэл санаа нэгт хүмүүс С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэв.
Энэ үеэрх сонирхолтой үзэгдэл бол АН-аас салж, шинээр нам байгуулж буй УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Ардчилсан Нам, Иргэний Зориг Ногоон Намынхнаас урьтаж, С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлсэн явдал байлаа.
Тэр бүү хэл УИХ-ын гишүүн  Л.Болд, Ж.Батзандан нар энэ үеэр үг хэлэхдээ : "Бидний нөхөд, нам С.Зоригийн үйл хэргийг үргэлжлүүлнэ, МАНАН дэглэмтэй цаашид ч үргэлжлүүлэн тэмцэнэ" хэмээн өгүүлж байв.
Товчхондоо бол АН-ын үнэт зүйлсийн нэг болох С.Зоригийг өмчлөх, хамаатуулж болох шинэ нам ИЗНН-аас гадна  Монголын улс төрд бий болж буй бололтой. 
 
С.Сарнай
 
Эх сурвалж: www.sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 04 сар 23/

    юу гэж бичсэнийг нь уншсангүй эдгээр хүмүүс нас барсан хүний ясыг яасан их өндөлзүүлдэг юм бэ үнэхээр нас барсан хүний сүнс гэж байдаг бол өөрмйг нь алсан болон захиалж алсан хүмүүсийг маш сайг мэдэж байгаа байх тэгээд ч барахгүй хэн нь ясыг нь өндөлзүүлэн улс төр хийж байгаа хэн нь үхлээр нь далимд

    Хариулах
  • Зочин / 2019 04 сар 23/

    юу гэж бичсэнийг нь уншсангүй эдгээр хүмүүс нас барсан хүний ясыг яасан их өндөлзүүлдэг юм бэ үнэхээр нас барсан хүний сүнс гэж байдаг бол өөрмйг нь алсан болон захиалж алсан хүмүүсийг маш сайг мэдэж байгаа байх тэгээд ч барахгүй хэн нь ясыг нь өндөлзүүлэн улс төр хийж байгаа хэн нь үхлээр нь далимд

    Хариулах
  • Зочин / 2019 04 сар 22/

    Овоо ш дээ. 2 сайн мөрдөгч асуудлыг шийдэж,эцэслэж энэ хэрэг нэг тийш болох нь

    Хариулах
  • иргэн / 2019 04 сар 22/

    энэ хүн үнэхээр тэр үеийн ганц удирдагч нь бсн даа масс энэ хүнийг л чагнадаг бсн

    Хариулах