• Бидний тухай
  • Редакцийн бодлого

  • Эхлэл
  • Улстөр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Урлаг
  • Технологи
  • Бусад
  • Бизнес
  • Miss Mongolia

Ерөнхийлөгч Х.Баттулга: УИХ-ыг өөрсдөө тарахыг би дахин уриалж байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин ・ 2019 05 сар 24 ・ 2

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 23-ны өдрийн УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: “Эрхэм гишүүд ээ, УИХ-ын дарга аа, Миний бие энэ удаад УИХ-ын нэгдсэн чуулган дээр үг хэлэх болсон шалтгаан нь урьд тавьж байсан саналаа дахин тавих юм. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгосон билээ. Тухайн үед УИХ-ын даргын алба хашиж байсан Миеэгомбын Энхболд уг саналыг УИХ-аар хэлэлцүүлэх боломжийг хаасан шийдвэр гаргаж, надтай санал нийлэхгүй байгаагаа бичгээр илэрхийлэн өнгөрөөж байсныг Та бүхэн санаж байгаа байх. Хагас жил орчим хугацаа өнгөрөхөд УИХ-ын ёс зүй, шударга ёсны байдал дээрдсэнгүй, үйл ажиллагаа нь дорвитой сайжирсангүй, улам дордож, иргэд сонгогчдын итгэлийг бүрмөсөн алдахад хүрээд байна. Ийм учраас би УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 – дэх заалтыг үндэслэн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул хугацаанаас өмнө тарах асуудлыг хэлэлцэн тогтоол гаргахыг Та бүхэнд дахин санал болгож, мөн уриалж байна.

Эрхэм гишүүд ээ, 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр бүрэлдсэн УИХ байгуулагдсан цагаасаа хойш сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэх, ард түмний эрх ашигт харшлах олон зүйл гэмт үйлдлүүдийг удаа дараалан хийж ирлээ. Та бүхэнд үүнийг нэхэн сануулъя. Ж.Эрдэнэбатын Засгийн газар ашиг сонирхлын зөрчлөөр дүүрэн, асар их үнийн дүнтэй концессын гэрээнүүдийг Засгийн газрын гишүүд өөрсдийн хамаарал бүхий компаниудтай байгуулж, олон алдаатай бодлого явуулсан учир огцорсон. УИХ-ын 49 гишүүн өргөсөн тангарагаа умартан, төрийн албаны ёс зүйг уландаа гишгэн, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн 3 хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр өөрсөддөө олгуулж, жирийн иргэдийнхээ боломжийг “хулгайлсан” болох нь олон зүйлээр тогтоогдсон. Төрийн албыг үнэлэн, наймаалцах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан “60 тэрбумын” гэгдсэн гэмт үйлдэлд МАН-ын дарга асан, УИХ-ын дарга байсан хүн нэр холбогдон, уг асуудалд хутгалдснаа хүлээн зөвшөөрсөн үйлдэл. УИХ-ын гишүүд хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултлах, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авилгын гэм хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирч УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдаад байна. Наад зах нь Төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсчээ.

Та бүхний батлан гаргасан Татварын багц хуульд хүний эрх, эрх чөлөөг хясан боогдуулах зүйл, заалт өчнөөн олноор орсон, Сангийн сайд нь өөртөө шүүх эрх мэдлээс давсан олон боломж гаргасан, бизнес эрхлэгчдийн өмчлөх, чөлөөтэй зорчих эрхэд халдсан, иргэншлийн ололт болсон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн суурь зарчмыг эвдсэн олон заалтыг бусдын нөлөөлөлд автсан байдлаар оруулсныг УИХ асар хайхрамжгүйгээр, хянан үзэлгүйгээр баталлаа. Улсын хөгжил дэвшлийн үндэс нь Төр, төрийн албан хаагчид шударга ёсыг үлгэрлэн сахидаг, ёс зүйн хэм хэмжээг ягштал хэрэгжүүлдэг байх явдал гэдгийг эрдэмт мэргэд эрт үеэс сургаж ирсэн билээ. Өнөөгийн Монгол Улсад УИХ нь ёс зүйгүй явдал, увайгүй хандлагын үлгэр жишээ болсноос бус, ард олныг итгүүлэн үнэмшүүлэх, сайн сайханд манлайлан дагуулах чадваргүй байна. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь гэмт хэрэг, авилга, ёс зүйн доголдолд нэр холбогдсон, хатуухан хэлэхэд УИХ маань “гэмтнүүдийн чуулбар” болсон аятай дүр төрхийг үзүүлэх болсныг ард түмэн ил тодоор шүүмжлэн хэлэлцэх болжээ. Эрхэм гишүүд ээ, Та бүхнийг улс төрийн эр зориг гарган, үндэстний эрх ашгийг дээдлэн УИХ-ыг өөрөө тарах шийдвэрт хүргэхийг би дахин уриалж байна. Та бүхэн зоригловоос энэ нь төрт ёсны түүхнээ цэгц шудрагын жишиг болон үлдэх бөгөөд Монголын төр өөрийгөө ариусган цэвэршүүлэх чадвартай болохыг монголчуудад төдийгүй дэлхий нийтэд нотлон харуулах буянт үйлс болох нь дамжиггүй. Улам бүр явцууран мухардаж байгаа УИХ-ын үйл ажиллагааг хэвийн горимд аваачих, улс төрд эрс шинэчлэлийг өрнүүлэхэд Та бүхний эр зориг, шударга хандлага юу юунаас чухлаар шаардагдаж байгааг ойлгон мэдэрч, сонгогчдынхоо төлөө, эх орныхоо ирээдүйн төлөө хэцүү боловч чухал шийдвэрийг гаргахад гишүүдээ оройлон зориглогтун. Энэ бол Та бүхний хийж чадах хамгийн ариун үйл болон ард олонд дэмжигдэх болно. Анхаарал тавьсанд баярлалаа” гэв. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 0

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлтэй холбоотой санамж, хүсэлтүүд

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 05 сар 25/

    Hugatsaa heregtei gedgiig medmeer Dee,,

    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 24/

    ерөнхийлөгч нь хүртэл турхирагч байхад энэ улсын ажил яаж явах вэ дээ

    Хариулах

  • Л.Гантөмөр: Монгол Улс парламентын засаглалтай байх эсэх тухай асуудал яригдаж байна

    Л.Гантөмөр: Монгол Улс парламентын засаглалтай ...

    13 цагийн өмнө
  • Энэ амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

    Энэ амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа ...

    16 цагийн өмнө
  • “Монгол хүү” үндэсний хүүхдийн баяр Хүй долоон худагт болно

    “Монгол хүү” үндэсний хүүхдийн баяр Хүй долоон ...

    16 цагийн өмнө
  • А.Дөлгөөн: Нэг хүний компани шиг нам хэзээ ч дотоод ардчилал, мерит зарчимтай институци болж ажилладаггүй юм байна

    А.Дөлгөөн: Нэг хүний компани шиг нам хэзээ ч ...

    16 цагийн өмнө
  • С.Баярбилэг: Хүний амь нас хохирсон хэрэгт 15-17 насны гурван иргэнийг холбогдуулан шалгаж байна

    С.Баярбилэг: Хүний амь нас хохирсон хэрэгт 15-17 ...

    16 цагийн өмнө
  • “Сургуулиудад түүхий эд хадгалах стандартын агуулах байхгүй байна”

    “Сургуулиудад түүхий эд хадгалах стандартын ...

    16 цагийн өмнө
  • Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг УИХ-аар шийдүүлэхээр болжээ

    Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг ...

    17 цагийн өмнө
  • Хүүхэд залуучуудын театрын орчимд цахилгааны шон тойруулан зам тавьжээ

    Хүүхэд залуучуудын театрын орчимд цахилгааны ...

    17 цагийн өмнө
  • Хуурамч баримт бичиг ашигласан гадаадын иргэдийг албадан гаргажээ

    Хуурамч баримт бичиг ашигласан гадаадын ...

    18 цагийн өмнө
  • Эзэнгүй лифт иргэдийг хохироосоор байна

    Эзэнгүй лифт иргэдийг хохироосоор байна

    20 цагийн өмнө
  • Төр ба нам

    Төр ба нам

    20 цагийн өмнө
  • Өдөртөө +24…+26 градус дулаан, оройдоо эрс сэрүүснэ

    Өдөртөө +24…+26 градус дулаан, оройдоо эрс ...

    20 цагийн өмнө
  • Олон тооны судар, бурхны эд зүйлс хулгайлсан этгээдийг олж тогтоолоо

    Олон тооны судар, бурхны эд зүйлс хулгайлсан ...

    өчигдѳр
  • Хүний амины үнэтэй хүрэн сандал юм уу?

    Хүний амины үнэтэй хүрэн сандал юм уу?

    өчигдѳр
  • “Эх, нялхас”-ын эмнэлгийн халаа сэлгээ эх, үрсэд аюул дагуулах вий!

    “Эх, нялхас”-ын эмнэлгийн халаа сэлгээ эх, үрсэд ...

    өчигдѳр
  • Л.Оюун-Эрдэнэ хамтралаас татгалзан, амиа аврахаар УИХ-ын гишүүдийг лоббидож эхэллээ

    Л.Оюун-Эрдэнэ хамтралаас татгалзан, амиа ...

    өчигдѳр
  • 2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч байна

    2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн ...

    өчигдѳр
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа ...

    өчигдѳр
  • АТГ: О.Тэмүүлэнгээс холбогдох санхүүгийн баримтуудыг гаргуулж авсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогыг шалгаж байгаа

    АТГ: О.Тэмүүлэнгээс холбогдох санхүүгийн ...

    өчигдѳр
  • Ц.Элбэгдорж Японы Майничи Шимбун сонинд ярилцлага өгчээ

    Ц.Элбэгдорж Японы Майничи Шимбун сонинд ...

    өчигдѳр
  • Н.Энхбаяраас эхлэлтэй

    Н.Энхбаяраас эхлэлтэй "хаан болох хүсэл" Засгийн ...

    өчигдѳр
  • Барилгачин Батсүх Үндсэн Хуулийн Цэцэд гомдол гаргалаа

    Барилгачин Батсүх Үндсэн Хуулийн Цэцэд гомдол ...

    өчигдѳр
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна

    Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил ...

    өчигдѳр
  • М.Нарантуяа-Нара: Улсын төсөв чинь триллонд хүрээгүй шүү дээ. Хэдэн их наядаараа яаж алалцаж байгаа билээ?

    М.Нарантуяа-Нара: Улсын төсөв чинь триллонд ...

    өчигдѳр
  • +28…+30 градус дулаан байна

    +28…+30 градус дулаан байна

    өчигдѳр
  • Х.Тэмүүжин: АН дахиж Засагт хамтрахгүй. Хөөгдөж гарчихаад зомби амилуулж байгаа биш дээ..

    Х.Тэмүүжин: АН дахиж Засагт хамтрахгүй. Хөөгдөж ...

    уржигдар
  • Х.Баттулга Төгрөг нуурын асуудлаас болж, Л.Оюун-Эрдэнийг “огцруулахгүй” зуурч байна уу

    Х.Баттулга Төгрөг нуурын асуудлаас болж, ...

    уржигдар
  • СХД-ийн 18 дугаар хорооны гудамж талбайн тохижилтын ажил 85 хувьтай үргэлжилж байна

    СХД-ийн 18 дугаар хорооны гудамж талбайн ...

    уржигдар
  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан :  АИ92 бензинийн үнийг нэмсэн талаар импортлогч компаниудтай Үнийн зөвлөл уулзана

    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан : АИ92 ...

    уржигдар
  • Анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт энэ сарын 29-нд эхэлнэ

    Анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд ...

  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Вэб сайт хийлгэх

© 2014 MGL Media Group.
Сайтад тавигдсан мэдээ мэдээллийг ашиглахадаа манай нэрийг заавал дурьдана.