МАН-ынхан найр тавьж буй АН-тай хамтрах уу

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 28
 МАН-ынхан найр тавьж буй АН-тай хамтрах уу
МАН-ынхан тав хоногийн өмнө Бага хурлаа баасан гарагт буюу өчигдөр 14:00 цагаас хийхээр хэдийнэ тов зарласан. Гэвч МАН-ынхан найр тавьж буй АН-ынхантайгаа зөвшилцөж чадаагүйгээр Бага хурлаа өчигдөрхөн тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буйгаа зарласан. Өөрөөр хэлбэл, намын Удирдах зөвлөл Бага хурлыг хойшлуулах шийдвэрийг гаргасан байдаг. Үнэн хэрэгтээ Бага хурлыг хойшлуулах болсон шалтгаан нь Засгийн газрыг хамтран байгуулах хүрээнд УИХ дахь МАН, АН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн зөвшилцил үр дүнд хүрээгүйгээс болсон гэдэг. Тэр байтугай МАН-ын генсек Ж.Мөнхбат “Зөвшилцөх уулзалтын үеэр сайдын ч юм уу, сандал ширээний асуудал огт яригдаагүй. Эдийн засгийн хямралаас яаж гарах вэ, улс төрийн хямралыг цааш үргэлжлүүлэхгүй байх гэх байр суурийг МАН барьж байгаа. Бидэнд Засгийн газрыг гацаах гэсэн асуудал байхгүй. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг дэмжихгүй гэдэг Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу МАН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцоогүй. Зөвшилцөх асуудлыг МАН-аас тавиагүй. Нэгэнт зөвшилцөх бичиг ирсэн учраас бид бүхэн улс төрийн ёс суртахууны үүднээс хандаж байна. Түүнээс бус МАН засагт орох гэж улайрч зүтгээд байгаа зүйл огт байхгүй. Намын дүрмийн дагуу зөвшилцөх албан бичиг ирсэн тохиолдолд МАН-ын Бага хурал шийдвэр гардаг. Харин Бага хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон” хэмээсэн.
 
Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх