Ц.Нямдорж: АН ядраад ирэхээрээ МАН-ыг түшдэг. Задраад ирэхээрээ манайхныг шоронд хийдэг л нам даа

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 30

    нямдоржУржигдар хуралдсан МАН-ын Бага хурлын сонин хачин хөвөрч байна. МАН-ынхан Бага хурлаа хийхийн өмнө аймаг, дүүрэг, нийслэлийн намын хорооныхон хуралдсан гэнэ. Уг хурлуудаар Засагт орох нь зөв үү?

Бага хурлын гишүүд хурал дээрээ юу ярих ёстой вэ? Намын дотоод ардчилал боловсон хүчний бодлого ямар байгаа гэх мэт олон асуудлыг ярилцсан сураг байна. Ихэнх аймаг, дүүрэг, нийслэлийн намын хороодынхон Засагт орж ажиллахгүй бол улс орон хэцүүдлээ гэдэг дээр санал нэгджээ. Мөн МАН-ын дарга М.Энхболд Бага хурлынхаа өмнө аймаг, нийслэл, дүүргийн намын хороодынхоо дарга нарыг хүлээн авч хуралдсан аж. Уг хурлаар юу ярьсан нь тодорхойгүй. Хаалттай хурлын нууц хэвээр үлдэв. Ажиглагчдын үзэж байгаагаар бол Засгийн газарт орох нь зөв, буруу хэмээн тунгаан ярилцсан бололтой.

    Ийм бэлтгэлийг базаасан МАН-ын Бага хурал нилээд бухимдалтай эхэлжээ. Уг бухимдлыг хөөргөсөн хүн нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж аж. Тэрээр Засгийн газарт орох нь буруу гэсэн байр сууриа зоригтой хамгаалсан гэж Бага хурлын гишүүд мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Ц.Нямдорж "АН ядраад ирэхээрээ МАН-ыг түшдэг. Задраад ирэхээрээ манайхныг шоронд хийдэг л нам даа. Ийм намд бид итгээд баасыг нь цэвэрлэж өгөх үү нөхөд өө? АН хэзээ ч туйлбартай байдаггүй. Ийм нам хариуцлагаа хүлээх ёстой гэж манай гишүүд хэлээд байгаа нь үнэн шүү. 2012 онд ялчихаад манайхыг хэрэггүй гэсэн биз дээ. Одоо яагаад гэнэт хэрэг болов? Ер нь АН-ын Засагт одоо орох нь буруу. Хэрэв орохоор болвол нилээд гуйлгаж тартагт нь тулгаж байгаад орох хэрэгтэй" гэсэн утгатай үг хэлсэн талаарх мэдээлэл тарж байна. Хэрэв хаалттай хурал дээрээ ийм үг хэлсэн нь үнэн бол хоёр зүйл харагдана. Нэгд АН-ынхан хэцүү үедээ л манайхыг гуйдаг. Бусад үед үгүй шүү гэдгийг сануулж байна. Хоёрт АН-аар ихээхэн гуйлгаж байж, тартагт нь тулгаж байгаад Засагт орох ёстойг сануулжээ. Энэ хэсэг ихээхэн анхаарал татна. Ц.Нямдорж орж болохгүй гээд байгаа боловч үнэндээ ихээхэн гуйлгаж байгаад орох санаатай аж.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх