“Давхар дээлгүй” сайдад горилогсод

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 01

 

Шинэ Засгийн газрын бүтэц болон сайд нарын нэрс энэ долоо хоногт тодорхой болно. Шинэ Засгийн газрыг аль болох “дан дээлтэй” сайд нараас бүрдүүлнэ гэдэг дээр хоёр нам ойлголцож байгаа. Гагцхүү яг хэд нь дан дээлтэй, хэд нь давхар дээлтэй байх вэ гэх асуудал анхаарлын төвд байгаа юм. МАН-ын хувьд засагт ажиллах сайд нарын 70 хувь нь парламентын гаднаас томилогдох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин АН-ынхан одоо хэрэгжиж буй хуулийн хүрээнд аль болох парламентын гаднаас томилохыг хичээнэ гэсэн байр суурьтай байгаа юм. Энэ өдрүүдэд шинэ Засгийн газарт АН болон МАН-аас орж ажиллах сайд нарын нэрс тодорхой хэмжээнд яригдаад эхэллээ. Тэдгээрээс “давхар дээлгүй” сайд болохоор “горилж” буй эрхмүүдийг онцолж байна. 

 

Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн:

 

-Ерөнхийлөгчийн гадаад бодлогын асуудал хариуцсан зөвлөх Л.Пүрэвсүрэн. Шинэчлэлийн Засгийн газрын үед бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөхдөө түүний нэрийг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад өргөн мэдүүлсэн. Гэсэн ч засаг огцорсноор томилгооны асуудал ч мөн хойшлогдоод байгаа билээ. Тэгвэл Л.Пүрэвсүрэн зөвлөх шинэ Засгийн газарт ч бас Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаараа ажиллах бололтой. Түүний хувьд гадаад харилцааны чиглэлээр мэргэшсэн, дипломатч хүн юм. 

 

Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар:

 

-Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны зөвлөхөөр 2009 оноос хойш ажиллаж байгаа. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Шинэ Засгийн газарт Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар ажиллахаар яригдаж байна.

 

Р.Жигжид:

 

Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид. Тэрбээр мөн л шинэчлэлийн Засгийн газрын үед бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтөөр Уул уурхайн сайдад нэр дэвшсэн. Дээр дурьдсанчлан Засгийн газар огцорсноор томилгооны асуудал хойшлогдсон. Шинэ Засгийн газар өмнөх Засгийн газрын дуусаагүй томилгоонуудыг үргэлжлүүлэх бодолтой байгаа бололтой. Удахгүй томилогдох Уул уурхайн сайдад түүний нэр улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж байна. Тэрбээр өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн, АН-ын шилдэг боловсон хүчнүүдийн нэг юм.   

 

МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар:

 

-Тэрбээр өмнөх Засгийн газрын үед Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн Ардчилсан нам Засгаас гарсны дараа тус яамны сайдын албыг хашиж байсан билээ. МАН-ын бага хурлын гишүүн, гадаад харилцааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга. Өмнөх дөрвөн жилд энэ салбарт ажиллаж байсны хувьд шинэ Засгийн газар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар томилогдох нь гэх мэдээлэл байна.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх