Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёр БНСУ-д уулзалт хийжээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 01 ・ 5

    Untitled-2Монголын улс төрд 10 жил хамтран ажиллана гэсэн асар том гэрээ байгуулаад Засгаа самарсан хүмүүс бол Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёр. 2024 он хүртэл хаанчилна гэж төсөөлж байсан тэдний мөрөөдөл талаар болж хоёул БНСУ-д сууцгааж байна. Гэхдээ хоёулаа эрүүл мэндийн асуудалтай болцгоож харийг зорив.

    Тусгаар Монголын Ерөнхий сайд байсан энэ хоёр эрхэм өөрийн орныхоо эрүүл мэндийн системд итгэхгүй байна. Тэгээд ард түмнийхээ төлөө ажиллана. Ажиллаж ирсэн гэж ярих нь гунигтай. Н.Энхбаяр Соёлын сайд, УИХ-ын гишүүн, Бүлгийн дарга, МАХН-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд Монголын бүх л том албан тушаалыг ээлж дараалан хашиж "хаан" болтлоо мандсан. Амьдралынхаа хорь гаруй жилийг ийм том албан тушаалыг дамжиж өнгөрүүлсэн. Н.Алтанхуяг УИХ-ын гишүүн, Хөдөө аж ахуйн сайд, Сангийн сайд, Тэргүүн шадар сайд, АН-ын дарга, Ерөнхий сайд гээд бас л явж өгсөн. Улс төрд бас л хорь гаруй жил хаанчлав. Ийм урт удаан хугацаанд Монголын төрийг удирдахдаа эрүүл мэндийнхээ салбарыг шинэчлэх итгэл, зориг, сэтгэлтэй байсангүй. Нэг салбарыг битгий хэл нилээд хэдэн салбарыг шинэчлэх хангалттай хугацаа. Ард түмнээ болохоор Монголдоо эмчлүүл гэж загначихаад өөрсдөө БНСУ-ыг зорих ариун явдал уу? Ийм урт удаан хугацаанд төр удирдчихаад өөрийн орныхоо нэг салбарт итгэхгүй байх нь аль хир эх оронч үйлдэл вэ? Эдгээр асуултанд ард түмэн хариулж, дүгнэлт өгөх эрхтэй дээ.

    Саяхан хөнгөн гэмтэл авсан тэр өдөрөө Н.Алтанхуяг БНСУ-ыг зорьсон. Өчигдөрөөс тэрээр бие сайн удахгүй очно гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Түүний талаар өөр ямар нэгэн мэдээлэлгүй байсан. Тэгвэл өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Н.Алтанхуяг, Н.Энхбаяр хоёр БНСУ-д уулзалдсан гэсэн яриа тархаж эхлэв. Хэрэв тэд уулзалдсан нь үнэн бол улс орны өнөөгийн нөхцөл байдал, өнгөрсөн хоёр жилийн хамтын ажиллагааны алдаа оноо, Н.Алтанхуяг яагаад огцоров?

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2014 12 сар 02/

    yalaa gej dee .uls tord xen ch bish gej.Baas xatabch uneree alddagui.tednii uil xodlol xezee ch duusaxgui.ted ingej bux nasaa ongorooson uls toroor l duusna

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 01/

    Ядарсан хоёр өвчтөн эмнэлэгт хэвтэж уйдаад уулзалдаа бид дээ.Тэд одоо их УТ-д хэнч биш болцгоосон

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 01/

    Ядарсан хоёр өвчтөн эмнэлэгт хэвтэж уйдаад уулзалдаа бид дээ.Тэд одоо их УТ-д хэнч биш болцгоосон

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 01/

    Ядарсан хоёр өвчтөн эмнэлэгт хэвтэж уйдаад уулзалдаа бид дээ.Тэд одоо их УТ-д хэнч биш болцгоосон

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 01/

    Ядарсан хоёр өвчтөн эмнэлэгт хэвтэж уйдаад уулзалдаа бид дээ.Тэд одоо их УТ-д хэнч биш болцгоосон

    Хариулах