АН-аас тойрог өгөхгүй бол Э.Бат-Үүл Гэр Хороолол Хөгжлийн Намаа удирдана

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 12 сар 17 ・ 6
Одоогоос хоёр жил орчмын өмнө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байсан, Монгол Улсын Баатар, ардчиллын анхдагчдын нэг Э.Бат-Үүлийн туслах, хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан хэсэг залуус хамтран "Гэр Хороолол" хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, үе үе Нийслэлийн төв талбайд жагсаал хийх болсон билээ.
Улмаар уг хөдөлгөөнөөс Гэр Хороолол Хөгжлийн Нам байгуулагдсан юм. Уг хөдөлгөөний сүлд дууг хүртэл Э.Бат-Үүлийн хамгийн дуртай Монгол хамтлаг болох "A Sound" дуулсан.
 
Тэгвэл уг хөдөлгөөн ба намтай холбоотой хоёр үйл явдал саяхан болов.
Энэ нь нэгдүгээрт Гэр Хороолол Хөгжлийн Нам нь Монголын Ногоон Намтай хамтран ажиллахаар болж, албан ёсоор намуудын удирдлагууд гарын үсэг зурж, баталгаажуулах явах явдал байлаа.
 
Ингэснээр хэрэв УИХ-ын 2020 оны сонгуульд  Монголын Ногоон Нам, Гэр Хороолол Хөгжлийн Намтай эвсэл байгуулж оролцвол саналын хуудсанд дээрээсээ 3-т бичигдэнэ гэсэн үг. Учир нь Монголын Ногоон Нам нь Улсын Дээд Шүүхэд 3-т бичигддэг Монголын улс төрийн ууган намуудын нэг.
Хоёрдугаарт гэвэл 12 сарын 13-нд “Хүндлүүлэх эрхээ нэгдэж нэхье” сэдэвт Гэр хорооллын иргэдийн дөрөвдүгээр чуулган болов.
 
Уг чуулганаар хөдөлгөөний тэргүүн Б.Батсүхийг чөлөөлж, оронд нь Монгол Улсын Баатар Э.Бат-Үүлийг "Гэр Хороолол" хөдөлгөөний тэргүүнээр сонгосон юм.
 
Өөрөөр хэлбэл Э.Бат-Үүл хэрэв НИТХ-ын 2020 оны сонгуульд АН-ыг удирдаж орох буюу эс бөгөөс УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй бол өөрийн намаа удирдаж, санал хуваана гэдэг мессежээ АН-ын удирдлагуудад өгч буй бололтой.
Хэрэв Э.Бат-Үүл Гэр Хорооллын Хөгжлийн Намаа удирдан, УИХ-ын 2020 оны сонгуульд оролцвол АН-ын саналыг Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд ихээхэн хэмжээгээр хуваах магадлал үнэхээр ч их билээ.
 
Э.Мягмар
sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • chi hol ochij hyz!!! / 2019 12 сар 17/

    tanai namd toirog bitgii hel tom dargiin ch syraggyi ee!!odoo chi zail aa!!nobs oo!!!mal aa!!!synaliin hyydiinyyd ee!!eh orond hereg alga ta nar sig maluud!

    Хариулах
  • Зочин / 2019 12 сар 17/

    З0 жил Монгол улсаар тоглолоо. Одоо сайн дураараа Улсын баатраа буцааж төрд өгчихөөд чих амар суусан нь дээр дээ.

    Хариулах
  • Zochin / 2019 12 сар 17/

    Санаа бол хэнд ч байдаг л зүйл

    Хариулах
  • Зочин / 2019 12 сар 17/

    Одооо гэр орондоо ач зээгээ хараад амар сууж болдоггүй юмуу яасан их шунал вэ. Зайлаад өгөөчээ.

    Хариулах
  • zochin / 2019 12 сар 17/

    ene salga uvgun odoo bolimoor yum

    Хариулах
  • Зочин / 2019 12 сар 17/

    Одоо болно. Шунал ихэдвэл шулам болно.

    Хариулах