Нэг хэсэг манай хойд хөрш ОХУ-ын засаг төрд халзан, үстэй улс төрчид ээлжлэн төр барьдаг “жишиг” гэмээр зүйл тогтсон шиг манайд өндөр нам улс төрчид ээлжлээд байх шиг. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн үед төрийн 3 өндөрлөг нь гурвуулаа намхан хүмүүс байснаас болж ард олны дунд “төрийн гурван намхан” гэдэг хэлц үг гарахдаа хүрч байлаа.
Харин Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсноор энэ үг ул болов. Хошин ч гэмээр энэхүү зүйрлэлийг анзаарахгүй байж болдог юмаа гэхэд Монголын улс төрд нэг үе солигдож байгаа нь маргаангүй юм. Улс төрийн хоёр том намаас АН-ын залуу үеийн төлөөлөл болох Ч.Сайханбилэг Монгол улсын Ерөнхий сайд болсон бол МАН-ын залуу улс төрчдийн төлөөлөл болох У.Хүрэлсүх Монгол улсын шадар сайдад нэр нь яригдаж байна. Тэгэхээр хоёр өндөр улс төрч гүйцэтгэх засаглалыг удирдах нь нэгэнт тодорхой болов.
Ч.Сайханбилэг, У.Хүрэлсүх нарын хувьд “тоолвол нас чацуу, төөлбөл хуруу чацуу” үе тэнгийн тахиа, бич жилтнүүд. Тэд МЗХ болон МАСЗХ /одоогийн НАМЗХ/ -ын Ерөнхийлөгчөөр ажиллан улс төрийн гараагаа адилхан эхлүүлж байсан. Энэ хоёр залуучуудын байгууллагыг нэг нь үүсгэн байгуулж, нөгөө нь шинэ нийгэмд хөтөлж оруулсан ижил намтартай. Ер нь шинэ цагийн хоёр лидерийн ижил төстэй болон нийцтэй талуудыг дурьдвал,
Нам дотроо “барилгачнаас барималчин” хүртэлх олон ажлуудыг гололгүй хийж хат суусан шилдэг улс төрчид.
Нүдэнд дулаахан Монгол эрчүүд, /Хүүхнүүд бол Царайлаг бас нуруулаг гэх/
Улс төрийн болон биологийн нас чацуу /45, 46/
Хоёулаа бодибилдингээр хичээллэдэг, цээжин дээрээс 180-200 кг шахдаг “хүчтэнгүүд”
Хоёулаа зарчимч,
Ч.Сайханбилэг аядуу зөөлөн зантай бол У.Хүрэлсүх хатуу, шийдэмгий
Энэ мэтчилэн дурьдвал шинэ үеийн хоёр залуу улс төрчид гар нийлэн ажиллахад нийцтэй зүйл олон харагдаж байна.
Магадгүй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ бүхнийг урьдаас олж харж, Засаг байгуулахдаа МАН-ыг хамгийн түрүүнд урьж, нэгэн үеийн залуу улс төрч болох У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын залуустай хамтраад үзье гэж төлөвлөсөн байж мэднэ.
Ямартай ч Ч.Сайханбилэг, У.Хүрэлсүх нарын толгойлсон шинэ засгийн газраас иргэд эдийн засгийн хямралыг даван туулах томоохон горьдлогыг хүлээж байна.
Ц.Мөнх
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.