Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 12 сар 03
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг удтал хүлээлгэсэн хөзрөө дэлгэлээ. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх вэ гэдгийг олон нийт анхааралтай хүлээж байсан юм. МАН, АН-ын зөвшилцлийн ажлын хэсгүүд Засгийн газрын бүтцийн талаар санал зөрөлдсөн гэдэг мэдээлэл хоёр хоногийн өмнөөс цахим орчинд түгсэн.
МАН-ынхны хувьд экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн батлуулсан бүтцийг бараг хэвээр нь хадгалж гагцхүү Тэргүүн шадар сайдын албан тушаалыг бий болгох, Хөдөлмөрийн яамыг татан буулгаж нэгтгэх саналтай байжээ. Харин АН-ынхан Засгийн газрын бүтцийг өргөтгөн бүрэлдэхүүнийг нь нэмэгдүүлэх байр суурь дээр хатуу зогссон байна.
Зөвшилцөл гэдэг бүх хүн 100 хувь сэтгэл ханамжтай байхын нэр биш. Олонхи шийдвэрээ гаргаж цөөнх түүнийг нь дагасан бололтой. Юутай ч Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хамт өчигдөр өргөн барилаа.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн 19 сайдтай танхимаа цомхотгон 16 сайд, 13 яам болгосон. Тэгвэл Ч.Сайханбилэг Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг буцаан томсгож 19 сайдтай байхаар санал оруулсан байна.
Засгийн газрын гишүүдийг нэмэгдүүлнэ гэдэг эдийн засгийн өнцгөөс нь харвал зөв шийдвэр биш ч УИХ-д суудалтай бүх нам хамтарч байгаа өнөөгийн нөхцөлд бүтцээ томсгохоор өөр аргагүй байсан болов уу.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.