МАХН шуналтаж, ИЗНН нэг суудлаа хадгалахыг хүсэв

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 03
 МАХН шуналтаж, ИЗНН нэг суудлаа хадгалахыг хүсэв
Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн мэдүүлэх сүүлийн хугацаа энэ сарын 5-нд буюу маргааш дуусгавар болно. Гэтэл УИХ дахь нам, эвслээс байгуулагдсан ажлын хэсгүүд зөвшилцлийн ширээний ард хэдэнтээ суусан ч өчигдөр орой ойлголцолд хүрсэн бололтой. Нэг үгээр хэлбэл, тэд эрх мэдлийн хуваарилалт буюу яамдыг аль нам, эвсэл толгойлох вэ гэдгээ  тохиролцсоноор зөвшилцөл амжилтад хүрсэн ч цаанаа нь юу болов гэдэг эргэлзээтэй.

Уг нь шинээр байгуулагдах Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн маш энгийн. Өөрөөр хэлбэл, улс төрийн нам, эвсэл УИХ дахь суудлынхаа харьцаагаар засгийн бүрэлдэхүүнээ тодорхойлох оновчтой шийдэл гарсан. Гэтэл эрх мэдлийн тэнцвэр багасаж орж ирэх энэ хувилбар эвслийн бүлгийн ажлын хэсэгт таалагдаагүй байдаг. Тиймээс тэдэнд оногдох хоёр сайдын суудал хангалтгүй байгаас дөрөв биш юмаа гэхэд гурван байх ёстой гэдгээр зөвшилцлийг удаашруулсан. Энэ засгийг 13 яамтай, цомхон бүтцээр бүрдүүлэхийг МАН-ынхан дэмжиж байгаа ч “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн нэмнэ гэдэг шийдвэрээс болж яамдын тоо гацаа үүсгэсэн явдал бий.

Харин МАН-ынхан “13 яамтай байна. Дотор нь соёлын яамыг боловсрол руу нийлүүлж, зарим яамыг салгана. Харин тоог нэмэхгүй. Тэргүүн шадар сайдгүй, зөвхөн Шадар сайд байна. 13 яамаа дотор нь нэр, чиглэлийг нь өөрчилж болно” гэсэн саналдаа нэгдсэн байр суурьтай байгаа гэдэг. Нөгөөтэйгүүр энэ бүтцээр явуулахгүй бол батлагдсан төсөв дийлэхгүй. Ирэх жилийн төсвийг 13 яамаар батласан болохоор “Шударга ёс” эвслийн зүгээс тавьж буй гурван сайдаа авах тоглолт биелэх боломжгүй. 8 ,6, 2 гэсэн харьцаагаар бодохоор ИЗНН-д яам оногдохгүй ч тэд БОНХЯ-аа хадгалж авч үлдэх саналыг АН-д тавьсан. Тэгэхээр яамдын тоо улам нэмэгдэх болж байна. Тэгвэл шинэ засгийн бүтэц, бүрэлдэхүүний талаар хэн, юу гэв.
 
Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх