УИХ-ын дарга З.Энхболд ЦЕГ-ийг татан буулгах үүрггийг Ерөнхий сайдад өгсөн үү

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 03 ・ 3

10731182_1080346985313052_6211230568191270767_nШинэ засгийн тэргүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг улс орны хөгжлийн төлөө олон сайн  зүйлүүдийг  санаачлан хэрэгжүүлнэ  байх гэж ард олон хүлээж байгаа.

Харамсалтай нь “Мордохын хазгай” гэгчэээр Ч.Сайханбилэг Засгийн зарим агентлагуудад өөрчлөлт оруулах нэрийдлээр Тахарын алба, Цөмийн энергийн газрыг татан буулгах шийдвэр гаргаж, үүнийгээ шийвэрлүүлэхээр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн  барьжээ.

Тахарын алба болон монголчууд олон жил дамнан ярьсан хууль шүүх хүчний байгуулалтын  харуул хамгаалалтанд цагдаагаас арай өөр, мэргэжлийн хүчний байгууллага ажиллах зорилгын үүднээс байгуулагдсан. Товчхондоо бол хүний  эрхийг хамгаалах, хангах байгууллага юм. Энэ албыг татан буулгана  гэдэг нь  Ч.Сайханбилэг хүний эрхийг үл хүндэтгэсэн хэрэг боллоо  гэж ажиглагчид үзэж байна.

Дараагийн татан буулгах агентлагт Цөмийн энергийн газар багтсанд үнэндээ олон хүмүүс гайхаж байна. Учир нь Цөмийн энергийн салбар бол шавхагдашгүй энергийн салбар гэдэг утгаараа, шинжлэх ухаан технологийн салбарт  зайлшгүй хэрэгтэй хүчин зүйл, дээр манай улсад цөмийн энергийн түүхий эд болох ураны тархац нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог  гэдэг утгаар ч бодоод үзсэн  энэ салбарыг татан буулгах бус, харин ч  хөхүүлэн дэмжмээр байдаг.  Дэлхийн хөгжингүй улс орнууд энэ салбарын технологийг  хөгжүүлж, үйлдвэрлэл,  гэрэл цахилгаан, эрүүл мэнд, улмаар улс  орныхоо хөгжилд ашиглахыг эрмэлзэж байхад манай улсад Ерөнхий сайд нь Цөмийн энергийн газраа татан буулгахаар зорьж байна. Гэхдээ тэрээр асуудлыг өөрөө санаачилж биш, УИХ-ын дарга З.Энхболдын  олон нийтэд таалагдах гэсэн PR зорилгынх нь золиос болж Цөмийн энергийн газрыг татан буулгах болсон нь харамсалтай.

УИХ-ын дарга З.Энхболд  нэгэн ярилцлагадаа: “Фукушима-гийн ослоос өмнө хуучны өөдрөг үзэл баримтлалаар байгуулагдсан ЦЭГ-д одоо хийх ажил байхгүй боллоо, тиймээс хэрэггүй болсон Цөмийн энергийн газрыг татан буулгана” гэж үг хэлжээ. Цөмийн энергийн асуудлыг “дэлбэрдэг цөмийн станцаар төсөөлж байгаа УИХ-ын даргын  итгэл үнэмшил нь  олон нийтэд  энэ засаг төр технологийн дэвшлийн талаар ямарч ойлголт байхгүй юм байна гэсэн төсөөллийг бодитой  бий болголоо.

 Өөрөөр хэлбэл  З.Энхболдын энэ үгийн цаана   шинэ зууны хөгжил рүү бид хоцрогдож буй “цахилгаан станциуд”-тайгаа буюу   “лаагаа” бариад орохоос өөр аргагүй боллоо гэж ойлгогдохоор  байна.

Ерөнхий сайдыг энэ шийдвэрээ эргэн харах байх,  тэр өөрөө хардаггүй юмаа гэхэд УИХ-ын эрхэм гишүүд үүнийг олж харж,  нэгийг бодож, хоёрыг тунгааж  мэргэн шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

Ц.Мөнх

Ugluu-logo20


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2014 12 сар 04/

    АЦС-ын хаягдалыг хоргүй болгох асуудлыг дэлхий шийдээгүй байгаа шүү дээ. Түүнийг манай ЦЭГ шийдэхгүй нь тодорхой. Цаг нь болохоор дахиад байгуулна биз.

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 03/

    TENEGDED BAINA SH DEE

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 03/

    MASH ZUB TAHARIIN ALBA GEJ UU MBE PIODLIIN UEIIN ALBA SHUU

    Хариулах