С.Баатаржав, Д.Гэрэл, М.Энх-Амар нарт генерал цол олголоо

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 29 ・ 4

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ой өнөөдөр /12.29/ тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Д.Гэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа С.Баатаржав, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар нарт генерал цол хүртээлээ.

С.Баатаржав нь Цагдан сэргийлэх дээд сургууль, ОХУ-ын Дотоод явдлын яамны удирдлагын академи төгссөн. Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Төв аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч, Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст Хөтөл тосгон дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт Эрүүгийн ажил эрхэлсэн дэд даргаар ажиллаж байсан. Улмаар ЦЕГ-ын дарга, Хууль сахиулахын их сургуулийн захирлаар ажиллаж байв. Түүнийг цагдаагийн байгууллагын ажлыг шинэ шатанд гаргахад ихээхэн хувь нэмрээ оруулсан хэмээн үзжээ.

Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл нь 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Орос гуравдугаар сургууль төгсөж, ОХУ-д Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн. Тэрбээр НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт элчин сайдаар тус тус ажиллаж байв. Д.Гэрэл өмнө нь ТЕГ-ын даргаар 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд томилогдож, 2013 оны тавюдугаар сарын 18-ныг хүртэл ажиллаж байсан. Өдгөө ТЕГ-ын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж буй юм.

Хурандаа М.Энх-Амар нь 2009 оноос хойш Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Тэрбээр Сүхбаатар аймагт 1966 онд төрсөн. МУБИС-ийг Шугам зургийн багш мэргэжлээр төгсчээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Н / 2019 12 сар 30/

    Тоон дотор усэг

    Хариулах
  • хотын иргэн / 2019 12 сар 30/

    Энхамар гэдэг хүн чинь ажлын ямар ч түүхгүй, генерал болох сургуульд ч сураагүй хүн байна шүү дээ, болиоч дээ...хурандаа, генерал цолыг ингэж өгөөд байвал нэр хүндгүй болно доо...дэд хурандаа ч ялгаагүй захын авгай хүүхнүүдийн авдаг цол болсон шүү, гутмаар юм даа... Хайран цолны нэр хүнд... шороонд

    Хариулах
  • Н / 2019 12 сар 29/

    Турууний бееснууд толгойд гарчих юм аа новш гэж

    Хариулах
  • Зочин / 2019 12 сар 29/

    Хариулах