Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 12 сар 30
・ 1

Манай улсад 2019 онд халагламаар олон хэрэг гарлаа. Үүний дотроос олныг цочирдуулсан хамгийн сэтгэл эмзэглүүлсэн хэрэг нь хүчингийн хэрэг байв.
Өнгөрсөн оны байдлаар 12-17 насны 1300 хүүхэд хүчингийн хэргийн хохирогч болжээ. Хуулийн байгууллагаас явуулсан судалгаагаар хохирогчдын 19,2 хувь нь хойд эцэгтээ, 15,2 хувь нь зүс таних нэгэнд, 14,4 хувь нь хөршийнхөө хүнд, үлдсэн хувь нь авга, үеэл болон хүргэн ахдаа хүчиндүүлжээ.
Өсвөр насны хүүхэд хүчингийн гэмт хэрэгт өртөж жирэмсэлсэн тохиолдолд ургийг бага долоо хоногтойд нь таслан зогсоохыг манай улсын хуулиар хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч охид жирэмсэн болсноо мэдэхгүй явсаар үр хөндүүлэх хугацаанаас хэтрүүлдэг аж. Үүний улмаас хүүхдээрээ хүүхэд төрүүлж нийгмээс тусгаарлагдаж, гадуурхагдахад хүрдэг байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 13 настай охин жирэмсэн болсноо мэдэхгүй явсаар хүүхдээ төрүүлсэн гэдгийг хүүхдийн эрхийн төлөө ажилладаг байгууллагынхан онцлов.
Ирэх онд хүүхдүүдийг минь хар сүүдэр бүү нөмрөг.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.