ЗТХЯ-ны газрын даргыг саатуулжээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 31 ・ 1

Т.САЙХАН

ЗТХЯ-ны газрын дарга О-г АТГ-аас саатуулсан мэдээлэл байна.  Түүнийг  Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компаниас их хэмжээний авлига авсан гэх үндэслэлээр саатуулсан бололтой. Энэ тухай АТГ-аас  тодруулахад “О -г 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр 48 цагийн хугацаатай саатуулсан. Үргэлжлүүлэн цагдан хорих эсэх нь шүүхээр шийдвэрлэгдэнэ. Одоогоор хэчнээн хэмжээний мөнгө хахуульд авсныг хэлэх боломжгүй” гэлээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн хуучин замыг хуулж, шинэчлэх ажлыг өнгөрсөн зургадугаар сард эхлүүлсэн. Тус замыг 2019 оны арваннэгдүгээр ашиглалтад сард оруулна гэж ЗТХЯ-наас мэдэгдэж байсан ч энэ ондоо багтаж ашиглалтад орох боломжгүй болсон билээ.

Эх сурвалж:www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: