Дөрвөн автомашин шатсан хэргийг шалгаж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 02 ・ 2

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 1-ний өдөр нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны гаднах хогийг шатааж, улмаар дөрвөн машин шатсан хэрэг  цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, тус дүүргийн 5-р хороо 54-р байрны гадаа шатаж байсан хогноос зогсоолд байрлуулсан автомашинуудад гал тархаж иргэн Б, М, Д нарын гурван иргэний нийт дөрвөн машин шатсан байна.

Хэргийн газар албаныхан ажиллаж шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа бөгөөд Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: