
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн захирал Ж.Чинбүрэн шинэ он гарахын өмнөхөн албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар ХСҮТ-ийн захирал асан Ж.Чинбүрэн нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр хүсэлт гаргасан байна. Тэрбээр ХСҮТ-ийн захирлын суудлаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Н.Эрдэнэхүүд хүлээлгэн өгчээ.
ХСҮТ-ийн захирлаар томилогдсон Н.Эрдэнэхүү нь Монгол Японы сургалтын эмнэлгийн төсөл дээр ажилласан, эмнэлгийн менежментээр мэргэшсэн нэгэн аж.
ХСҮТ-ийн захирал асан Ж.Чинбүрэн он солигдохоос өмнө гавьяат эмч цолоор шагнуулсан юм.