Дөнгөж төрсөн нялх үрээ дагуулан халтуур хийж яваа ХАТУУЖИЛТАЙ ЭЭЖ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 12 ・ 2

Нярайлаад ганцхан сар болж буй ээж, эх дэлхийтэй учран золгоод 30-хон хонож буй нялх үр. Дулаан хөнжил дотроо тонгочихож, ээж, аавынхаа хайранд уяарч хэвтэх ёстой энэ жаахан амьтан хорвоод мэндлээд 15-хан хоноод л халтуур хэмээх ажлын местээс ажлын гараагаа эхэлсэн. Ээж, охин хоёр харуй бүрий болохын зэрэгцээ хотын захын гэр хорооллоор хөл дүүжлэх унаа хайсан нэгнийг зорьсон газар нь хүргэж өгнө. Амьдрал хатуу бэрх, санасан хүссэн бүхэн нэг дор биелчихдэггүй, тэмцэж байж л амьд үлдэнэ гэдгийг ээж, охин хоёр яс махаараааа мэдэрсэн. Тиймдээ ч халуун шөл ууж, биеэ тойлж суух ёстой үеийг ч тоолгүй ийнхүү гэр хорооллын харанхуй гудамжаар бяцхан үрээ дагуулан бэдэрч, халтуур хийсээр...

 

Ийм нэгэн ээж, охин хоёрыг таксинд халтуур хийж байхтай таарсан юм. Чимгээ бүсгүй дөнгөж 30 гарч яваа. Багш мэргэжилтэй, жирэмсний амралтаа авсан учир талх сүү, түрээс, лизингийн мөнгөө олохоор ийн “халтуурчин” болсон. Нөхөр нь яасан бэ гэж үү. Бий, гэхдээ хүний нутагт. Хүний нутагт байхдаа хар гэрт хоригдчихсон. Хоригдоод бүтэл бүтэн есөн сар болж буй. Яагаад ийм юм болсон бэ гэж үү?.

Нүүрсний саарал тоос тэнгэрт хадсан Цагаан хад хэмээх газарт Монголын 10 гаруй мянган залуус нүүрс тээвэрлэж, амьдрал ахуйгаа залгуулахаар хоногийн 24 цаг автомашиндаа өнгөрүүлэхийг ч тоодоггүй. Чимгээ бүсгүйн нөхөр Э.Батжаргал ч гэсэн ийм л шалтгаанаар өнгөрсөн 2019 оны эхээр Цагаан хадыг зорьж. Очоод танил тал гэх юм олдсонгүй. Арга буй хятад компанийн машиныг барин хил гарахаар тохирч хятадын хил давлаа.

Гэтэл Гашуунсухайт дахь нүүрс буулгалтын хятадууд өмнүүр машин оруулж, очерийг нь хойшлуулсаар байж.

Хүний нутагт яваа юм чинь гээд эхлээд хүлээлээ, аргаа бараад асууж үзтэл өөдөөс нь муухай орилж ирээд хуруугаараа чичлээд хятадаар баахан орилонгоо машиныг өшиглөж, өшиглөж явав. За яахав гээд шүд зуугаад үлдлээ. Цаг хугацаа явсаар л. Хилээр гарах рейсийн цаг алдаж байсан учир дахиад учирлатал хятадууд тал талаас нь бооролж эхэлсэн байгаа юм. Мань хүн ч Монгол омогоо гаргаад нэгийг нь хэд цохиод авч. Гэтэл эмнэлэг, цагдаа гээд бөөн юм болж. Ингэж л Чимгээ бүсгүйн нөхөр хятадын хар гэрт хоригдов. Нөхрөө сураггүй алга болонгуут давхар биетэй Чимгээгийн санаа зовж сураг ажиг тавьж эхэлжээ.

Ашгүй нэг сураг гарлаа. Гэвч тэр нь сайн бус саар мэдээ.

Хар гэрт хоригдсон гэдгийг сонсоод ухаан алдах шахав. Хоёр хөөрхөн охин нь өсвөр насандаа яваа. Гурав дахь үр нь удахгүй хорвоод мэндлэх гээд хэвлийд нь бүрэлдэж байдаг. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээч нь болох нь тэр. Хадам эгч хятад руу явав. Араас нь ч Чимгээ явлаа. Гэвч нөхөртэйгөө уулзаж чадсангүй. Харин ам мөлтөс уулзаж чадсан хадам эгч нь юу болсныг дүүгээсээ сонсоод ийнхүү Чимгээд учирлажээ. Учир явдлын талаар сонссон бүсгүйчүүд хятад компанийн орчуулагч гэх Уулаа гээчийг олж уулзтал “Нөгөө хятадын бие тааруу байгаа. Хөл нь хугарсан гэнэ. Торгуулийн 7000 юанийг нь төлчих. Тэгвэл суллачих байх” гэх ухааны юм хэлж.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: