Тахарын албыг татан буулгах асуудлаар хэн юу хэлэв

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 12 сар 03 ・ 6
 
Өнөөдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан тун ч халуухан уур амьсгал дунд өрнөсөн юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн Засгийн газрын бүтэц гишүүдийн дунд хэрүүлийн алим болсон бөгөөд эрх баригч хүчний гишүүд энэ асуудлаар илүүтэй шүүмжлэл өрнүүлж байв. 

Сайдын суудлыг нэмсэн, тэгсэн атлаа хэрэгтэй чухал албадуудыг туг тахих байдлаар гаргуунд гаргаж, нам эвсэлд суудал бэлэглэх гэж байна гэсэн шүүмжлэл илүүтэй байсан юм. Тэр дундаа тун саяхан элдвийн хэл аманд орж, хурандаа нарыг уурлуулан байж хийсэн хуульзүйн салбарын шинэчлэлийн хүрээнд хийгдсэн Тахарын албыг татах буулгах асуудал оруулж ирсэн нь хууль шүүхийн шинэчлэлийг дэмжиж ирсэн олон хүний дургүйцлийг төрүүллээ. 

Бүтэц хэлэлцэх гэж өглөөнөөс хойш дуншсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр хэн юу хэлснийг хүргэж байна. 

Д.Эрдэнэбат: Тахарын албыг татан буулгаж байгаа асуудлыг дахин эргэн харж асуудлаа татан авах хэрэгтэй. Бид зорилгодоо хүрэхийн тулд ганц нэг хүний лоббиг УИХ дээр оруулж ирж бужигнуулдаг байдлаа болих хэрэгтэй. Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарах асуудал нь намаас илүү улс эх орны нэн тэргүүний асуудал. 

Х.Тэмүүжин: Хүний эрхийг хамгаалах бүтцээс илүү хэдэн сайдын сандал ширээний асуудал чухал байгаа бол энэ буруу улс төр. Үнэхээр эдийн засаг хүнд, төсвөө хэмнэх хэрэгтэй байгаа бол хүний эрхийг хамгаалдаг бүтэц рүүгээ эхэлж дайрах хэрэггүй. Хуульзүйн салбарт явж байгаа ажлыг хэн нэг хүний захиалгаар хийж байгаа бол буруу. Тахарын албыг буулгах нь гэрч, хохирогчийг хамгаалах бодлогогүй болгож байгаа бүдүүлэг явдал. Энэ бол МАН-тай хийсэн тохирооны чинь нэг хэсэг үү. Хэн хүссэн нь гэрчийг айлган сүрдүүлж, мэдүүлэгт нь нөлөөлөх зэрэг асуудлуудаас үүдэн шүүх хурлууд хойшилсоор байна. Иргэндээ үйлчилдэг механизмыг үгүй болгох нь хэнд хэрэгтэй гэж. 

Р.Гончигдорж: УИХ-ын тогтоол гарсантай холбогдуулж Тахарын тухай хууль Хил боомтын тухай хууль хүчингүй болох боломжгүй.

М.Батчимэг: УИХ-д суудалтай намууд хэн нэгнийг албан тушаалтай болгохын тулд эвссэн гэж бодохгүй байна. Бид улс эх орноо бодож эвссэн. Шинэ Ерөнхий сайд томилогдох болгонд хоёрхон долоо хоногийн дотор тооцоо судалгаа муу бүтцийг оруулж ирдэг нь буруу юм. Тахарын алба, Хилийн боомтын газрыг татан буулгах асуудлаа татаж авахыг Ерөнхий сайдаас хүсч байна. 50 жил хөгжиж байгаа Цөмийн энергийн газрыг бид ганцхан өдөр хэлэлцээд байхгүй болгож болохгүй.

Ц.Даваасүрэн: 2016 оны сонгуульд хоёр том нам найдаад юуг ч үл тоож байх шиг. Сайхан гурван яамаар цөөлчихөөд одоо нэмнэ гээд. Нэг л бишээ. 16 яам, 19 сайд арай ч дээ. Одоо өрийн таацыг нэмэгдүүлэх л үлдлээ. Хямралын үед хэмнэлтийн горимд шилжинэ, яамдаа цөөлнө гэсэн байдаггүй. Албан тушаалд арай л арчаагаа алдаж байна даа. 

Б.Тогтох 
 

Эх сурвалж: www.mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2014 12 сар 07/

    hamgaalaltiin alba l gene biz.

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 07/

    yun tahar hun tsojij nohoi goridmoor aimshgiin ugee boli.yun huuchirtsan hotsrogdtson ug uhaj uhaj bgad gargaj ireed bgaaiin.tsochson shdee.hen tiim aimshgiin bolchood bgaiin.uuruu aimshgiin bolchood iim yum uhaj gargaj irj bga gesen ug shd.arai dendene gehed dendej bnaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 06/

    Uharch gej zalruulav

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 06/

    Uharvh bolohgui uragshlah heregtei olon hun ajilgui bolj erh zuin shinchlel, AN-in bodlogo dish shuudee erhmuudee Batsaihan zuvluhuu bodoltoi, bodlogtoi baigaach gej helmeer bn

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 05/

    хятад хужаа Баярцогт ||||||||||||

    1
    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 05/

    Ч.Сайханбилэг чи хятад заавраар явахгүй шүү ****** Баярцогт та 2 бас өөр бусд нь хэлхэд Бурхан та хэдийг шүүнэ за үнэн гэж байдаг бол. Одоо болж байгаа гэж бодж б.а уу үгүй том эндүүрэл зовох цаг ирнээ удахгүй

    1
    Хариулах