Б.Билэгт цагдаагийн дарга болох сонирхлоо орхижээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 12 сар 03 ・ 4
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг тагнаж чагнасан асуудлаар хариуцлага хүлээн албан тушаалаа өгөөд байсан ЦЕГ-ын дарга асан, Бригадын генерал Б.Билэгтийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.

Тэгвэл, Б.Билэгт генерал ажлаасаа шалтгаангүй халагдсан гэх гомдлыг Дүүргийн Иргэний хэргий анхан шатны шүүхэд өгч уг асуудлыг өнгөрөгч сард хэлэлцсэн юм. Шүүх Б.Билэгтийн гэм буруугүй гэдгийг тогтоож, Засгийн газрыг хариуцлагагүй үйлдэл гаргасан хэмээн буруутгасан билээ. 

Тиймээс ажлаас халсан шийдвэрээ хүчингүй болгож эргэж албан тушаалд нь томилох, улмаар ажилгүй байсан хугацааны мөнгийг нь буцаан олгуулах шийдвэр гаргасан юм. Тэгвэл, эрхэм генерал энэхүү гомдлоо цагдаагийн байгууллагаас татсан аж. 

Учир нь Б.Билэгтийг ажлаас халсан Засгийн газар, Ерөнхий сайд хууль эрхзүйн чадамжгүй болсон, шинээр бүрдсэн Засгийн газар Б.Билэгт генералыг ШШГЕГ-ын даргаар томилсон учраас энэ албан тушаал дээрээ үлдэх нь зөв гэж үзжээ. 
Тиймээс шүүхийн шийдвэр хүчингүй болж байгаа юм байна. 
 

Эх сурвалж: www.mminfo.mn

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: