Улстөр
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2014 12 сар 04
・ 3
Эдийн засгийн шинжээчдийн “Элгээрээ хэвтчихсэн” гэсэн оноштой улс орныг сэргээн засах ажиллагаанд Ч.Сайханбилэг, У.Хvрэлсvх нар та биднийг тvvчээлэн орохоор болж байна. Улс тєр, нийгмийн амьдралд 1.6 жил гэдэг алдарт Усайн Болтын хvчээ vздэг богино зайны уралдаан л гэсэн vг.
Нєгєєтэйгvvр МАН, АН хэмээх улстєрийн голлох хvчнvvд энэхvv зайг vр бvтээлтэй туулж чадах бие болоод сэтгэхvйн чадвартай дараагийн vедээ итгэл єгч байгаа харагдана. АН-аас Ч.Сайханбилэгийг Ерєнхий сайдад дэвшvvлэнгvvт МАН-аас У.Хvрэлсvхээ дэмжээд эхлэв. Єєрєєр хэлбэл бэрс бэрсээ тvлхэв гэдэг шиг.
Энэ хоёр улстєрчид адил тєстэй vзvvлэлт, замналууд бий. Хоёулаа залуучуудын байгууллагыг толгойлж улстєрийн босгоор алхсан тvvхтэй.Ч.Сайханбилэг Монголын Залуучуудын холбоогоор дамжсан бол У.Хvрэлсvх МАСЗХ-г vvсгэн байгуулсан. Залуучуудаар хvрээлvvлж, унаж уруудаж, устах аюулд ойрхон намаа сэргээх vйл хэргийн манлайд туг дарцаг шиг явсан юм билээ. 1990 оны ардчилсан хувьсгалд оролцоод зогсохгvй жагсаж явсан сонирхом тvvх У.Хvрэлсvхэд бий. Хувь тавилан уу, хувьсгалын шуурганд єртсєн vv У.Хvрэлсvх ардчилсан хувьсгалд оролцсон зураг хєрєг vзээд ихэд гайхсан удаатай. Баруунаас vлээх ардчиллын салхийг єнєєгийн МАН-ын олон залуус дэмжиж явсан байдаг. Єдгєє Ардын намыг тодотгож буй Нийгмийн ардчиллын vзэл хєгжих суурийг залуус тэр vед л тавьж байжээ. Улс тєрд орохын тулд намын удирдлагын цvнх барих, фракцийн гар хєл болох, зулгуйдах, эсвэл мєнгєє тєлєх гэсэн хэдхэн зарчим vйлчилдэг.
Харин энэ хоёр залууд тийм vзvvлэлт байхгvй. У.Хvрэлсvхийн хувьд тэмцэгч чанар ихтэй, Н.Энхбаярыг хаан байхад “Та тєр бариад байна уу, танай эхнэр тєр бариад байна уу” гэж хэлээд хэрэгт орчих дєхєж байсан удаатай.Єнєє маргаашийн ялалт, албан тушаалаа бодвол намын нэр солих шиг хэрэггvй зvйл байгаагvй.
Харин У.Хvрэлсvх хуримтлуулсан нэр тєрєєрєє дэнчин тавиад МАН гэдэг уугуул нэрээ сэргээсэн байдаг. Ийм зоригтой мэс ажилбар хийснээр намын биед наалсан бvхий л шимэгчдээс салж чадсан билээ.
2008 онд улстєрчдийн тухиралт, єдєєн хатгаас хэрээс хэтэрч улангассан залуус МАН-ын байрыг vнс нурам болгосон. Энэ vед У.Хvрэлсvх намынхаа байрыг барина гэдгээ хэлсэн.
Тэр хамгийн богино хугацаанд бvх ажлыг зохион байгуулж чадсан байдаг. Сvvлийн vед У.Хvрэлсvхийн талаар хэвлэл мэдээлэл тэр дундаа цахим орчинд сайн муу олон зvйл яригдаж байна. Хамгийн гол нь энэ залууд хариуцлага vvрэх, хvлээх чадварууд бий. Улстєр хийх цагтаа хийж, зогсох vедээ зогсож чадна гэсэн мессэж мэдээллийн их урсгалд голлож байх шиг.
Нэн амаргvй vед Ч.Сайханбилэгийн тулах, тvших цэг бол МАН хийгээд У.Хvрэлсvх юм. Тийм ч учраас Ч.Сайханбилэг хадамд гарлаа гэх жижиг улс тєрийг тоолгvй МАН-д хамгийн тvрvvнд хадаг барьсан биз.
Ардчилсан нам тvvхэндээ хоёр дахь удаагаа засгийн эрхийг барьсан ч нэр хvнд нь унасаар байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газар АН тєр барьж чадах уу, эс чадах уу гэдэг ард тvмний хvлээлтэнд хариулт єгнє.
Ийм vед Ч.Сайханбилэгт намынх нь тvгжлvvдээс илvv МАН тvшиг болно. МАН “за” гэсэн бол хэлснээсээ буцахгvй байх тулхтай улс тєрийн хvчин. Хамгийн гол нь нийгэм, эдийн засгийн ийм эгзэгтэй цаг vед МАН улстєрийн ашиг хонжоо хайж хойш суух эрхгvй гэдгээ Бага хурлаараа шийдвэрлэж, Засгийн газарт хамтрах тvvхэн шийдвэрийг гаргасан.
Засгийн газрын тогтвортой байдлын баталгаа бол У.Хvрэлсvх гэдгийг олон нийт ч ойлгож байгаа юм. Улстєрийн нэгэн vе халаагаа єгч У.Хvрэлсvх, Ч.Сайханбилэг нарын цаг эхэлж байна. Хатуу зєєлний хоршил, нийцэл гэж хэлж болох залуухан удирдагчид улс тєрийн тавцанд тодрон гарч ирлээ. Хожмын тvvхэнд хэрхэн vлдэхээ залуус єєрсдєє бичих билээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.