Хэн авлига авсан бэ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 04 ・ 6

Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин ойрын үед тун ч бухимдалтай байна. Өөрийнх нь элдвээр гүтгүүлэн байж тэмцэж босгосон хууль зүйн шинэчлэл нуран унах нь тодорхой болоод байх шиг. Тэр дундаа Тахарын албыг татан буулгасан нь эрхэм сайдыг бухимдуулж, би хэнээс нь ч сайдын ажил гуйгаагүй.

Гэхдээ шинэчлэл ард түмэнд хэрэгтэй байсан юм. Хуулиар гэрч хохирогчийг хамгаалж байсан нь манайд нэн чухал байлаа гэх зэргээр бухимдав. Түүнчлэн, эрхэм сайд танхимын бүтэц яригдаж байгаа энэ цаг үед авлига, авсан, өгсөн асуудалтай холбоотой нэгэн баримт дэлгэв. Тэрбээр, “хуулийн нэр, хуулийн байгууллагын нэрээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх-авлигын хэмжээ” хэмээгээд мөнгө шилжүүлсэн банкны хуулгыг олон нийтэд дэлгэн тавьсан билээ.

Энэхүү мэдээлэл Засгийн газрын бүтцээс илүүтэй нийгэмд дуулиан тарьж авлига авсан гэх хуулийн байгууллага хэн болох мөн авлига өгсөн нь хэн бэ, цаашдаа энэ бичгийн эзэд тодорхой болох уу гэсэн хүлээлтийг бий болгочихлоо. Монгол Улс төрийн бүх шатанд авлигаас татгалзах талаар ярьж байгаа.

Тэр дундаа авлига авсан нь хэн бэ гэдгийг олон нийтэд ил гаргаж тавих нь Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгчийн дараагийн хийх нүүдэл байх болов уу. Хуулийн нэр, хуулийн байгууллага гэсэн үг хамгийн их анхаарал татаж байгаа бөгөөд цөөхөн хэдэн баялаг бүтээгчдийг энэ мэт байдлаар дарамталж байгааг нотлох, мөн цааш цаашдын том том хэргийг дэлгэх нэгэн сэжим байхыг үгүйсгэхгүй билээ.

Ер нь тэгээд ч Үндэсний баялаг бүтээгчдийг энэ мэт байдлаар шахдаг, шаналгадаг, дарамталж байж мөнгө авдаг нь тодорхой болчихвол баялаг бүтээгчдээ бус тэднээс мөнгө авдаг хэсгийг нь илүү хянаж, шалгаж, хариуцлага тооцохсон, Х.Тэмүүжин сайд аа.

Зарим хэвлэл мэдээллийн эх сурвалжууд дөрвөн сая ам.долларын мөнгийг хэн гэгч албан тушаалтан авсан бэ гэдгийн араас эрэн сурвалжлаад эхэлчихэж. Д гэх нэртэй албан тушаалтны нэр ч дуулдаж байна. Тухайлбал, мэдээ мэдээллийн “time.mn” сайтад “NRI LLC буюу NRI Corporate Hotels ХХК нь “Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын мэдлийн компани ажээ. Т.Ганболд нь МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдож байхдаа танилцуулгадаа  “NRI Corporate Hotels ХХК-ийн захирал” гэж бичиж байсан нь нотолгоо болж байна. Т.Ганболдын тухайд 2012, 2014 гэх мэтчлэн хоёр жилийн давтамжтайгаар хоёр ч удаа хууль шүүхийн байгууллагад дуудагдаж, саатуулагдсан хэдий ч төд удалгүй хэрэг нь цагаатгагдаад гарч иржээ.

“NRI Corporate Hotels” ХХК-ийн захирал Т.Ганболдын тухайд 2011 онд  С.В.Паушокоос “Алтан дорнод монгол”, “ Востокнефтегаз”, ”Бумбат алт” гэсэн гурван компанийг нийтэд нь  300 гаруй сая ам.доллараар худалдаж авснаа тухайн онд албан ёсоор мэдэгдэж байсан. 

Энэхүү 300 сая ам.долларыг тэрбээр Английн Виржинийн аралд бүртгэлтэй өөрийн мэдлийн компани, гадаадын банкнаас зээлсэн гэж мэдээлсэн байдаг. Харин эл асуудлаар олон улсын санхүүгийн байгууллагаас дээрх мөнгөний эх үүсвэрийг шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг АТГ-д ирүүлсэний дагуу Т.Ганболдод 2012 оны хоёрдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн саатуулж, хоёр сар орчим хорьсны эцэст гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр цагаатгажээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • asdf / 2014 12 сар 06/

    dorilogjav bolj taarsiishde heheh

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 06/

    Угаасаа Тэмүүжин сайд болонгуутаа хойд үе минь ийм хуулийн бохир орчинд амьдруулахгүй гэж ном журманд нь хуулийг эмхэлж эхлэнгүүт буруу гараар амьдрагсад үхтлээ айж Тэмүүжинг л огцруулахын төлөө бүхнийг хийсэн биз дээ.

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 05/

    ******сайн авилгачид битгий ******ацгаа. тэмүжин ажлаа хийж байгаа жинхэнэ эр хүн. амжилт

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 04/

    Овлигогүй арчаагүй Тэмүүжин гэх энэ этгээд усанд*******ж байгаа хүн усан дээр хөвөх сүрэлнээс зуурдаг үлгэрээр аргаа барахдаа нийгэмд худал сенсаци дэгдээж сайдын албан ту******лаа авч үлдэх гэж оролдож байгаа нь тэр. Тэмүүжиннгийн энэ санаархал хэзээ ч бүтэхгүй.Саяхан Голомт банкаас мэдэгдэл хийж э

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 04/

    Овлигогүй арчаагүй Тэмүүжин гэх энэ этгээд усанд*******ж байгаа хүн усан дээр хөвөх сүрэлнээс зуурдаг үлгэрээр аргаа барахдаа нийгэмд худал сенсаци дэгдээж сайдын албан ту******лаа авч үлдэх гэж оролдож байгаа нь тэр. Тэмүүжиннгийн энэ санаархал хэзээ ч бүтэхгүй.Саяхан Голомт банкаас мэдэгдэл хийж э

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 04/

    ugaasaa man l iim hereg hiideg.tedniig zasagt oruuldag tuilin buruu.ym vldeeh bolob uu.buyngiin jagaa l medne dee

    Хариулах