Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 12 сар 07
Оюутолгойн Засгийн газар байгуулагдлаа гэж зарим хүмүүс шүүмжилж байна. Учир нь Оюутолгойн төсөл бараг зогсчихсон. Тийм учраас Оюутолгойн төслийг явуулах гэхээсээ илүү гэрээнд өөрчлөлт оруулах Засгийн газар байгуулагдаж байгаа гэсэн ойлголт олон түмний дунд тарж эхлэв. Үүнийг хэд хэдэн баримтаар баталж болох юм.
Нэгдүгээрт: Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцорсоны дараахан БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо эхэлсэн Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн чуулганы үеэр “Рио Тинто”-гийн захирал Сэм Уолш Монгол улсын Ерөнхий сайд огцорсон асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлсэн. Тэрээр “Блүүмберг” телевизэд ярилцага өгөхдөө “Монгол улсын Засгийн газрын тэргүүн өөрчлөгдөх гэж буйг Оюутолгой төслийг гацаанаас гаргах боломж, эерэг шинж тэмдэг байх болно гэдэгт итгэлтэй байна. Мэдээж Монгол улсын ард иргэд Оюутолгойн төслийг үргэлжүүлээсэй гэж хүсч буйг илтгэх олон зүйл бий. Өнгөрсөн цаг хугацаа төслийг ямар хурдан бүтээж чадах байсныг харуулж байна. Би Оюутолгойн төслийг үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Ажил хугацаандаа явагдахад би дуртай, гэвч Монгол эрх баригчдад энэ асуудлаа цэгцлэх хугацаа хэрэгтэйг ойлгож байгаа. Бид тэвчээртэй хүлээх болно” гэж мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл Н.Алтанхуягийг огцорсоныг баярлан дэлхий дахинд зарласан хэрэг.
Хоёрдугаарт: Шинэ Ерөнхий сайдаар томилогдсон Ч.Сайханбилэг ард түмэндээ хандаж үг хэлэхдээ “Монгол руу хөрөнгө оруулах сонирхол бүхий 180 компаниас авсан судалгаагаар 140 нь “Оюутолгой, Тавантолгойн асуудал хэрхэн шийдэгдэхээс тэдний шийдвэр шалтгаална” гэж хариулсан байна. Бид урт нас, удаан жаргалтай энэ хоёр төслөө улс төрийг нь орхиж, эдийн засаг, бизнесийн утгаар нь хүссэн хүсээгүй шийдэх учиртай. Шинэ Засгийн газар энэ хоёр төслийг хөдөлгөх шийдвэрээ удахгүй УИХ-д танилцуулан, нэг тийш болгоно. Оюутолгой, Тавантолгойн араас Засгийн газар дэлхийн санхүүгийн төвүүд болох Хонконг, Нью-Йорк, Лондонд хөрөнгө оруулалтын чуулга уулзалтуудыг хувийнхантайгаа хамтран зохион байгуулж, Монгол руу чиглэсэн хөрөнгө оруулалтын итгэлийг нэмэгдүүлэх идэвхтэй үйл ажиллагааг явуулна” гэж зарласан. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн Засгийн газрын туйлын зорилго Оюутолгойг хөдөлгөхөд оршиж байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.