Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 12 сар 07
・ 2
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын арга хэмжээнүүд өнгөрсөн амралтын өдөр болж өнгөрлөө. Ойн хүрээнд Ардчилсан намын 21 аймгийн гишүүдийн төлөөлөл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, баярын хуралдаа оролцов.
Нөгөөтэйгүүр бүтэн жилийн турш үргэлжлэх үйл ажиллагааг энэ өдрөөс эхлүүлсэн юм. Харин хурлын үеэр Ардчилсан хувьсгал үүсч хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан хөдөлгөөнүүдийн төлөөлөл болох УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Л.Болд, Б.Гарамгайбаатар болон Монголын газар шороо хөдөлгөөний тэргүүн Б.Болдбаатар нарыг Ардчилсан намын дээд шагнал Чингисийн одонгоор шагнажээ.
Эх сурвалж http://www.info.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.