Р.Бурмаа сайд болж, УИХ-ын гишүүнээсээ татгалзвал оронд нь ХХБ-ны захирал Б.Мэдрээ орж ирнэ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 08

бурмааа                              Улс төрийн хувьд өнгөрсөн намар ихээхэн тэмцэлдээнтэй болж өнгөрч байна. Намрын чуулган эхлэхтэй зэрэгцээд шахуу яригдаж эхэлсэн “Шинэчлэл”-ийн гэх “малгайтай” Н.Алтанхуягаар толгойлуулсан Засгийн газрыг унагаж, оронд нь Ч.Сайханбилэгээр тэргүүлүүлсэн “Шийдэл”-ийн гэх тодотголтой Засгийн газрыг бий болголоо.

Хачирхалтай нь өнгөрсөн Засгийн газрыг "нураахад" АН-аас гар бие оролцсон УИХ-ын Р.Бурмаа шинэ Засгийн газарт Хүнс хөдөө аж ахуйн сайдын суудалд суухаар нэр дэвшлээ. Өнөөдөр түүний асуудлыг холбогдох байнгын хороогоор хэлэлцээд Их хуралд оруулж ирнэ. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахаар сөрөг хүчнээс гаргасан шалтаг шалтгаануудыг дурдвал нэгдүгээрт Монгол Улсын эдийн засгийг сүүлийн хэдэн жилд байгаагүйгээр доройтуулсан, хоёрдугаарт хууль зөрчсөн үйлдэл нь хэрээс хэтэрсэн, гуравдугаарт дэлхийн зах зээлд бонд гаргаж их хэмжээний өр тавьсан гэдэг зүйлүүд байлаа. Мөн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл ч засаг унахад өөрийн гэсэн нөлөөгөө үзүүлсэн. Сөрөг хүчний энэ шахалтыг АН доторх зарим цөөн тооны гишүүд дэмжиж намынхаа эсрэг байр суурь илэрхийлж байлаа. Жишээбэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан, М.Зоригт, Р.Бурмаа, Х.Баттулга гэсэн АН доторх “эсэргүүнүүд” засаг огцроход өөрийн хувь нэмрээ нэлээд оруулсан гэхэд хэлсдэхгүй. Тэр дундаа Р.Бурмаа, Х.Баттулга нар “давхар дээл”-ийн асуудлыг 2014 оноос эхлэн хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгээ чуулган дээр олонтаа мэдэгдэж байв. Энэ ч утгаараа Х.Баттулга ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. УИХ-ын гишүүн Р.Бурмаа ч энэ асуудлаар чуулганы индэр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан гишүүдийг “давхар дээл”-ээ тайлах хэрэгтэй гэж намынхаа эсрэг хатуухан үгийг чулуудаж байв.
                           Гэтэл хэдхэн сар хүрэхгүй хугацааны өмнө ийнхүү ярьж байсан гишүүн өнөөдөр шинээр байгуулагдаж буй засагт орж яагаад "давхар дээл" өмсөх гээд байгаа нь иргэд, сонгогчдыг ихээхэн эргэлзүүлж, гайхширлыг нь төрүүлж байгаа юм. Юм л бол “АН засаглаж чадахгүй байна, АН-ын хууль зөрчсөн үйлдлүүд, гишүүд юун түрүүнд “давхар дээл”-ээ тайлах ёстой, Эдийн засгийг хямралд оруулсан Засгийн газрыг огцруулах хэрэгтэй” гэж байсан Р.Бурмаа гишүүн өөрөө сайд болохын тулд энэ бүгдийг ярьж хэлж, Засгийн газрыг огцруулах кнопыг дарсан байна гэх хүмүүс ч байна. Тэр ч бүү хэл Засгийн газрыг "нураах" кнопыг дарсан гишүүдийг АН-аас хөөх талаар тус намын Гүйцэтгэх зөвлөлийн дүгнэлт гарахад нөгөө л Р.Бурмаагийн нэр цохиж явсан шүү дээ. Намаасаа хөөгдөх асуудал бол түүний хувьд анхны тохиолдол биш. Ерөнхийлөгчийн санаачилсан “Давхар дээл”-ийн асуудлаас болж намын үзэл санааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэгддэж мөн л намаас хөөгдөх дээрээ тулж байлаа. Энэ бүгдийг харсан иргэд шударга үнэний төлөө явж байна гэж талархаж явсан. Харин одоо нам доторх сөрөг хүчин болж ирсэн гишүүнээ зөвхөн сайдын суудлын төлөө энэ бүгдийг хэлж, хийж байсан хэрэг үү хэмээн гомдож бас шүүмжлэх нь ч байна. Тэрээр бусдын албан тушаалыг багасгахын тулд “Миний хувьд бүлгийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн “давхар дээл”-ийг 2014 оноос эхлэн тайлах ёстой гэсэн байр суурьтай байгаа.  Өнгөрсөн даваа гарагт болсон бүлгийн хуралдааны үеэр ч 2014 оноос хэрэгжүүлэх ёстой гэдгээ тодорхой илэрхийлсэн. УИХ-ын чуулганы хуралдаан дээр өгсөн саналаа бататгаж хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг дээр ч, батлахад кноп дарна гэдгээ бүлгийн хуралдаан дээр хэлсэн” гэж өөрийн байр сууриа хэвлэлээр илэрхийлж явсан. Үүнтэй нь ч холбоотойгоор сүүлийн өдрүүдэд Р.Бурмаа гишүүн рүү “дайрах” хүмүүсийн тоо ихсэж байна

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх