Ц.Нямдорж өөрийнхөө эхнэрийг доромжлоод зогсохгүй өрөөлийн эхнэрийг доромжлох нь хэтийдлээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 08

"Шийдлийн" гэх тодот­голтой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бүтэц бүрэл­дэхүүнийг хэлэлцсэн Их хурлын чуулган дээр Ц.Нямдоржийн хэлсэн үг олон ч хүний дургүйг хүргэв бололтой.

Өөрийнхөө эхнэ­рийг доромжлоод зогсохгүй өрөөлийн эхнэрийг доромжилж, доог тохуу хийсэн түүний энэ үйлдлийг гишүүд харин инээдэм наргиа, марзаганал мэтээр хүлээн авч наадаан болгоод өнгөрсөн. Төрийн түшээгийн тө­рийн ордонд, Их хурлын чуулганы танхимд хэлсэн үг гэр бүлийнхээ хүнийг хэрхэн яаж доромжилж болдгийн, өнөөгийн төр засгийн эрх мэдэлтэн дарга, сайдууд гэргий нартаа, охид эмэгтэйчүүдэд ноён зангаар дээрэнгүй ханддагийн нэг том баталгаа болчихов уу даа. Ц.Нямдорж "УИХ-д суу­далтай бүх намуудад сайдын суудал өгч түүгээрээ дамжуулан гишүүдийн амыг хааж, Их хурал парламент ёсыг байхгүй болгох гэсэн увайгүй оролдлогыг эрс эсэргүүцэж байна.

Тийм учраас би үлдсэн хугацаанд сөрөг хүчний байр суурин дээр хатуу зогсох болно" гэдгээ мэдэгдээд "яагаад хүн болгоны саналд нийцүүлэх гэж олон яам, олон сайд оруулж ирж байгаа юм бэ. Өөрт чинь бололцоо байсан ш дээ, Ерөнхий сайд аа. Энэ олон яам хэнд хэрэгтэй юм. Аж үйлдвэрийн яам гээд сонин юм оруулж ирлээ. Яамгүй сайд гээд бас сонин юм байна. Одоо яршиг сайд чинь ийм хамаагүй болсон юм бол энэ яамгүй сайдынхаа суудлыг манай авгайд өгчихөөч. Гончигдорж бид зургаа зургаан сараар ээлжлүүлээд хоёр авгайгаа энэ яамгүй сайдаар чинь ажиллуулъя" гэж тохуутай нь аргагүй хэлсэн.

Чуулганы танхимд, ард олны нүдэн дээр Ц.Нямдорж ингэж эхнэрээрээ доог тохуу хийх ямар хэрэг байсан юм бол. Түүний хэлж буйгаар тэдний гэргий, Гончигдоржийн гэргий сайд хийгээд улс орныг удирдалцаад явчих хэмжээний боловсрол мэдлэг, дадлага туршлагатай хүмүүс биш гэж үү. Ухаандаа, Нямдоржийн гэр бүлийн хүнийг олон түмэн төдийгүй төр засгийн хүрээнийхэн мэднэ. Нийслэл хотын захирагчийн ажлын албаны хүнс, үйлдвэр үйл­чилгээний хэлтсийн даргаар багагүй хугацаанд ажилласан. Монголын төрд туршлагажсан албан хаагчдын л нэг. Гэвч нөхөр нь тохуурхаж даажигнаад, муу муухайгийн жишээ болгоод ярьж байдаг.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх