АН-аас дэд сайдуудын нэрс тодорч эхэллээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 09

 

УИХ-ын чуулган шөнө дөл болтол хуралдаж Засгийн газар сайдуудаа томилоод авлаа.

Харин үүнтэй зуузай холбон Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын нэрс ч дуулдаад эхлэв. Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол хамгийн мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай хүн байх ёстойг үе үеийн Засгийн газар харуулсаар бас сануулсаар ирсэн. Яагаад гэхээр тэд жинхэнэ ажлын талбарт гүйцэтгэгч байдаг учраас тэр байх. Тиймээс албан ёсоор Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын нэрс тодроогүй ч хэвлэлүүд хамгийн ойрын эх сурвалж болон бусад таамгыг дэвшүүлээд эхэлжээ. Юутай ч Дэд сайдын энэхүү жагсаалтад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг удирдаж буй О.Магнай, мөн Цөмийн энергийн газрыг удирдсан Н.Тэгшбаяр, Хөдөлмөрийн дэд сайдаар тус яамны Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Б.Баттүвшинг, Батлан хамгаалахын дэд сайдаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх байсан М.Хүдэрбаатар нарын нэрс явна. Энэ бол эрх баригч намаас тодрч буй дэдүүд. Харин бусад нам эвслүүдийн сайдууд хараахан сураг алга. О.Магнайн хувьд өнгөрөгч хугацаанд барилга, нефть, банк, гар утасны оператор компаниудыг ёстой л жижигрүүлсэн. Тэрээр хэт монополь эрхтэй байгууллагуудтай тэмцсээр өнөөдөртэй золгосон хүн.

Тиймээс эрч хүчтэй энэ залууг Засгийн газрын бүтцэд дэвшүүлэн ажиллуулахад болохгүй зүйл алга. Б.Баттүвшингийн хувьд салбартаа газрын даргын алба хашиж байсан гээд туршлага дутах зүйл алга. Нөгөө талаар Б.Баттүвшин нь УИХ-ын гишүүн асан Бадамдамдингийн хүү учраас аавын нөлөөлөл ч энэ томилгоонд байж таарна. Харин М.Хүдэрбаатарын хувьд өнгөрөгч 2012 оны сонгуульд Хэнтий аймагт зодоглоод өвдөг шороодсон. Тиймээс Н.Алтанхуягин албан бус зөвлөхөөр ажиллаж байсан бизнесмэн нөхөр. Намдаа боломжийн хандив өргөсөн энэ залууд төрийн ажлын дадлага туршлага тааруухан байж мэднэ. МАХН-д квот ёсоор очсон Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанааг АН-ынхан хэвээр үлдээх тухай ярьж байгаа ч салбартаа төдийлөн суудлаа бэхжүүлж чадаагүй бөгөөд МАХН болон Г.Шийлэгдамба дэд сайдаа солихыг эрхэмлэж байгаа аж.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх